x

ХОТ: 298 ажилтан 10 орчим техникээр зам талбайн цас цэвэрлэж байна

Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг.

Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв?

-Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, зургаан бодис цацагч машинаар нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгахаар 29 тонн зориулалтын бодис болон давс цацаж байна.

-Давс, бодисын нөөц хэр байгаа вэ. Өвлийн турш хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлж чадсан уу?

-Яг өнөөдрийн байдлаар манай агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс хадгалагдаж байна. Энэ нь өвлийн турш хүрэлцэх хэмжээний нөөц. Өнгөрсөн оны өвөл нийслэлийн хэмжээнд зөвхөн давс л гэхэд 440 тонныг хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөц  хангалттай гэсэн үг.

-Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэлтэй байгаа юу. Ажлаа төлөвлөхдөө цаг уурчидтай хамтарч ажилладаг уу?

-Бид цаг уурчдаас мэдээ, мэдээлэл авч, хамтарч ажилладаг. Энэ удаагийн цас их хэмжээтэй биш боловч өнөө маргааш хоёр өдөр үргэлжилнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан. Тиймээс манай Хот тохижилтын газрынхан уртасгасан цагаар, байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

-Зам талбайн халтиргааг гулгааг багасгах, зориулалтын бодисыг хаанаас импортолдог вэ. Хил гааль дээр саатсан тохиолдол байна уу?

-Энэ жилийн хувьд бодисыг ОХУ-аас импортолсон. Ноднин БНХАУ-аас оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц бас бий. Нөөц хангалттай учир хил гаалийн асуудал үүсээгүй. Бэлэн байдлаа хангасан.

-Техник хэр хүрэлцээтэй вэ?

-Машин техник хангалттай. Шүүрний машин найм, бодис цацах машин 12 бий. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг тэдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээнд гардаг. Нийслэлчүүд маань сайн мэднэ дээ. Тэдгээр машинуудаа өдөр тутамдаа гаргадаг. Техникийн эвдрэл гэмтлээ өөрсдөө засчихдаг учраас саатал гарахгүй.

-Гар ажиллагааг бүрэн халж чадсан уу?

-Хэдийгээр техник хүрэлцээтэй ч өдөр тутмын цэвэрлэгээ, ажиллагаанд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий. Бүх ажлыг техникжүүлж хараахан амжаагүй. Харин бодисыг бол зориулалтын машинаар автоматаар цацаж байгаа. Өнөөдөр л гэхэд Баянхошуу, Монелийн чиглэлийн өгсүүр замд бодис цацаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top