x

Оршин байх ёсгүй ЗУРГААН ОРГАНИЗМ

Дэлхийд физик, биологийн хуулиудыг зөрчсөн оршин байх ёсгүй организмууд байдаг. Гэсэн хэдий ч тэд муугүй оршин амьдарч байна. Тэдэнд ийм чадвар яаж бий болсон бэ?

Анааш

Юу нь болохгүй гэж?

Анаашийн оршин байх нь сонирхолтой. Учир нь тэдний зүрх нь толгой хүртлэх гурван метрийн өндөрт цусныг шахаж чадахгүй. Тийш нь цусыг шахахад хэтэрхий өндөр даралт хэрэгтэй бөгөөд тийм өндөр даралт нь хүзүүний судсыг зад татна. Анааш толгойгоо гудалгахад толгойд орж ирэх цусны түрлэгээс ухаан алдах ёстой. Анаашний хөлний даралт нь мөнгөн усны баганын 400 мм-тэй тэнцэнэ. Хүний хувьд түүнээс бага даралт нь төгсгөл болох ёстой. Хүний хөлний даралт нь мөнгөн усны баганын 90 мм”ээс их биш юм.

Үнэн хэрэгтээ бол

Хэдийгээр анааш асар том зүрхтэй ч яг биенд нь харьцуулахад дундаж статистикийнх болох юм. Эрдэмтэд зөвхөн 2016 онд үүнд тайлбар өгчээ. Шаардлагатай хэмжээний цусыг өргөхөд нь түүний ходоодны бүтэц ба ходоодны ханын бэхжүүлэлт тусладаг байна. Үүнээс өмнөхөн хүзүүний судас нь задардаггүйн учрыг олсон байв. Судаснууд маш уян харин хөлнийх нь эсрэгээр маш зузаан ханатай байна. Үүний зэрэгцээ судаснууд маш хүчтэй агшилттай гэнэ. Анааш толгойгоо бөхийлгөхөд цусны урсгалыг нь хүзүүний венийн судаснууд бариж байдаг ажээ.

Удаан явагчид / Tardigrada

Юу нь болохгүй гэж?

Олон улсын сансарын станцын гадна гүнзгий вакум, сансарын хүйтэнд тэсч үлдсэн удаан явагчид  дараа нь үржин олширч чаджээ. Энэ организм нь хүний хувьд үхлийн болох тунгаас мянга дахин их туяаны цохилтын хэлбэлзлийг мөн 150°C хүртэлх халаалт, 6000 атмосферын даралтыг (гадрагын хэвийн даралт нь 1 атмосфер) дааж чадна.

Үнэн хэрэгтээ

Онцгой нөхцөлд ядаан хөдлөгч нь анабизид орон тэдний бодисийн солилцоо нь хэвийн байдлаасаа 0,01  хувь хүртэл удааширдаг ба организм дэх шингэний хэмжээ нь хэвийнхээс 1 хувь хүртэл буурдаг байна. Удаан явагчийн эс нь шингэнээ алдалтыг онцгой сахар ба уурагнийхаа тусламжаар тэсэн давдаг байна. Эдгээр бичил амьтдыг туяаны цохилтоос ДНК нь dsup гэх бүлийн ер бусын уурга нь /хучин/ туяаг генд нь нэвтрүүлэлгүйгээр хамгаалдаг байна.

Үхэр хэдгэнэ

Юу нь болохгүй гэж?

Харьцангуй жижиг далавч нь хүнд хэдгэнийг барьж байх өргөх хүчийг үүсгэж чадахгүй. Анх үүнийг нь франц шавьж судлаач Антуан Маньян 1934 онд анзаарчээ. Тэрээр “Шавьжны нисэлт” гэсэн сурах бичгийн номоо бэлтгэн түүнд хэдгэнийн нислэгийн тухай материал хэрэгтэй болсон байв. Маньян өөрийн туслах, инженер Андре Сент-Лагюд уг судалгааг даалгажээ. Тэр тухайн цагт тодорхой байсан аэродинамикийн зарчмыг хэрэглэн үхэр хэдгэнэ нисч чадахгүй гэж тогтоожээ.

Үнэн хэрэгтээ

Физикийн хуулиуд нь үхэр хэдгэнийн нислэгт огт саад болоогүй. Зүгээр л тэдний нислэгийн зарчим нь онгоц бүтээхэд хэрэглэдэг хуулиас огт өөр. Онгоцны далавчнаас ялгаатай нь хэдгэнийн далавч нь дэвэлтээр нугараггүй учраас агаарын бичил хуй, урсгалыг үүсгэдэг бөгөөд тэр нь дэвэлтээр шавьжийг агаарт хөргөж эсвэл далавчаа хумихад нь буулгадаг байна.

Имж

Юу нь болохгүй гэж?

Имж нэгэн удаагийн харайлтаар есөн метрийг туулна. Тэд ганц удаа ч биш хэдэн цагаар харайн явж шилжиж байдаг. Тооцоолсноор тийм харалтын чадвар нь уг амьтны хоолноос авах эрчим хүчнээс арав дахин их эрчим хүчийг шаардана.

Үнэн хэрэгтээ

Хойд мөчийнх нь уян туяалзуур шөрмөс нь үсрэлтийн эрчим хүчний 70 хувийг агуулдаг ажээ. Мөн газраас хөөрөхөд нь түүний биеийн хэсгүүд нэн түрүүнд толгой ба сүүлнийх нь конпенсаторын хөдөлгөөн хөнгөвчилж өгдөг ажээ.

Түүний үсрэлтийн тухай ердийн тооцоонд эдгээр хүчин зүйлийг тооцоогүй өнгөрчээ.

 

Археи / Thermococcus gammatolerans

Юу  нь болохгүй гэж?

Эдгээр нянтай төстэй биет 30 000 грейн туяаны цохилтыг дааж чаддаг бол хүн дөнгөж 5 грейн туяаны улмаас үхнэ. Тийм хэмжээний туяаны цохилт нь ДНК-ийг тасдан бутаргана. Мөн T.gammatolerans организм нь буцалсан усанд тэсвэртэй, тэднийг 2003 онд 100 °C градусын халуунтай уснаас олсон байв.

Үнэн хэрэгтээ

T.gammatolerans нь үхлийн туяаг хэрхэн даван гардаг нь төдийлөн тодорхой биш. Микроорганизмууд ДНК-гаа нуклеины хүчлийг “засварлах” идэвхтэй системээрээ сэргээдэг. Гэтэл тэд нь 30000 грейн цохилтыг давахад хангалттай биш юм шиг. Одоо хүний ДНК-ын  эвдрэлийг засан залруулахад ашиглах зорилгоор эрдэмтэд T. Gammatolerans организмыг маш идэвхтэйгээр судалж байна.

Колибри

Юу  нь болохгүй гэж?

Хэрэв автомобиль өөрийн хэмжээнд колибрийн хурдаар явлаа гэхэд тэр нь 2090 км/цагийн буюу дууны хурдаас 1,7 дахин их галзуутай хурдыг үзүүлэх юм! Секундын дотор колибри өөрийн биеийн уртаас 380 дахин их замыг туулдаг. Орчин үеийн сөнөөгч онгоц бол тэр хугацаанд өөрийн уртаас 38 дахин их зайг туулна. Тийм их хурдыг авахын тулд шувуухай секундад далавчаа 80 удаа хүртэл дэвэх ёстой. Гэтэл түүний далавчны булчингийн “нислэгийн ашигт үйлдэл” нь 20 хувиас илүүгүй ба бусад хувь нь дулаан болон орчинд цацагддаг. Колибри дулаан оронд амьдардаг, өд сөд нь дулаанаа алдахгүй гэхээр шувуухай амьд байх аргагүйгээр халах ёстой.

Үнэн хэрэгтээ

Колибрийн дулааны зохицуулалт нь урт хугацаанд таавар байсан юм. Дөнгөж 2016 онд л  эрдэмтэд хэт ягаан туяаны видео камераар шувуухай нислэгийн үеэр хэрхэн сэрүүцэж буйг тогтоожээ. Дулаан нь хэд хэдэн онцгой бүсээр алдагдан зохицуулагдаж байлаа. Нүд тойрсон, хөдөлгөөний мөн далавч доорхи, гэдсэн дэх гэх мэтийн зонууд байжээ. Тэр хэсгүүдэд биеийн хэм нь бусад газруудынхаас дундажаар 8°C градусаар илүүтэй байв. Нислэгийнхээ хурдаас хамааран шувуухай эдгээр цэгүүдийн аль хэсгээр илүүдэл дулаанаа хаяхыг тохируулдаг байна. Дулаан зайлуулах хэсгүүдийн маш нарийн хувиарлалтыг хийж чаддагт колибрийн  нууц нь  байгаа ажээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top