x

Зарим дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргажээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулсан байна.

Нийслэл Улаанбаатар хот өдгөө 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлсэн байна. Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулж, нийт 35 хороотой болох санал ирүүлсэн бол Баянзүрх дүүргийн хувьд 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ. Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байгаа юм. Нийтдээ 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байхаар санал боловсруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг санууллаа.

Асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Зарим дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top