x

22 жилийн судалгааны үр дүнг баримтжуулсан "Хархорум" номыг хүлээн авав

Монгол-Германы Орхон археологийн судалгааны багаас “Хархорум” номыг албан ёсоор хүлээлгэн өглөө. 

Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд Хархорум хотноо тухайн үеийн хоёр улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Роман Херцог нарын ивээл дор эхэлж байсан түүхтэй. "Монгол-Германы-Хархорум Экспедиц"-ийн хамтын ажиллагааны түншүүдээр эхлээд Монголын ШУА, ХБНГУ-ын Боннын их сургууль, Германы Археологийн хүрээлэн ажилласан бол сүүлд МУИС болон бусад байгууллагууд нэмэгдэж, судалгааны ажил эрчимжсэнээр олон гайхалтай үр дүнгүүд гарсан юм. 

Малтлагын ажлын үр дүнд:

  • Юань Гүрний Мандан Бадралын сүмийн байршлыг тогтоож, малтлага хийсэн. Энэ нь Монголын эзэнт гүрний төрийн төв бунхан байсан бөгөөд Мөнх Хааны үед баригдан 100 гаруй жил ашиглагдаж байсан. (Германы Археологийн Хүрээлэнгийн малтлага 2000-2009)

  • Эртний Хархорум хотын төвд малтлага хийснээр гар урлал, худалдаа эрхэлдэг хотын амьдралын төрөл бүрийн ул мөр олдсон (Бонн хотын их сургуулийн малтлага 2000-2005)

  • Эртний Хархорум хотын захад малтсан христийн шашны сүм нь Монголын эзэнт гүрний шашин шүтлэгийн олон талт байдал, шашны олон төрлийг хүлээн зөвшөөрч байсныг гэрчилнэ (Германы Археологийн Хүрээлэн 2006-2009 оны малтлага)

Монголчуудын зүрх сэтгэлд орших, соёлын аугаа гайхамшиг болсон Монголын төдийгүй дэлхийн түүхэн энэхүү газар нутгийг 2004 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Дэлхийн Соёлын өвд бүртгэсэн юм. 

Ийнхүү олон жилийн судалгааны ажлыг Германы Археологийн хүрээлээнгийн доктор, Монгол төслийн удирдагч, хатагтай Кристина Франкен, тус улсын Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хэндрик Рооланд, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат, тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Батбаяр нар ном болгон буулгаснаа албан ёсоор хүлээлгэн өглөө. 

Хархорум хотыг Чингис хаан үүсгэн байгуулсны 800 жилийн ой, үүнтэй зэрэгцэн Монгол-Германы Хархорум археологийн судалгааны 20 жилийн ой тохиосон 2020 онд номыг хүлээлгэн өгөх байсан ч цар тахлын улмаас хойшилсоор өдгөө хүлээлгэн өгөх боломж бүрджээ. 

Шинжлэх ухааны аливаа үр дүнгээс дутахгүй энэ бүтээлийг гаргах үндэс болсон судалгааны ажлын хүрээнд олон зүйлүүдийг мэдэж авсан ч түүнээс ч илүү олон сонирхолтой асуултууд, олж мэдэх зүйл өмнө хэвээр байгааг номыг зохиогчид онцолж байна. Тиймээс тогтсон хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. “Хоёр улсын Ерөнхийлөгч тус төслийг ивээлдээ авсан нь энэхүү хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг харуулж байгаа хэрэг. Монголын хамгийн чухал соёлын өвийн нэгд хоёр улсын хамтарсан судалгааг хийж байгаа нь хоёр улсын ойр дотно, итгэлцсэн хамтын ажиллагааг гэрчилж байна” хэмээн тодотголоо.

Хамтарсан экспедицийн судалгааны ажлуудыг Германы Эрдмийн солилцооны алба, Хойд Райн-Вестфалийн дунд Сургууль, ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны Яам, Германы Судалгааны сан, Герда Хенкелийн сан болон ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны сан зэрэг олон байгууллагууд өнгөрсөн олон жилийн турш дэмжиж, санхүүжүүлсээр иржээ. 

Бусад төслүүд:

  • Монгол, Германы эрдэмтдийн олон тооны эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд 

  • Соёлын Өвийг хадгалах төслүүд - Их Сүмийн тавцанг нээлттэй музей болгон сэргээн засварлаж, олон нийтэд үзмэр болгон, дүрслэн харуулах ажлыг хийсэн

  • Хархорумын музейн археологийн олдворуудыг сэргээн засварлах, хамгаалах ажилд зориулан сургалт, дэмжлэг үзүүлэх 

  • 2007 оноос хойш Уйгурын хуучин нийслэл Харбалгаст судалгааны ажил хийж байгаа бөгөөд хотын хайгуулын ажил маш сайн үр дүнд хүрсэн.

Эдгээр амжилттай төслүүдээс гадна олон жилийн хамтын ажлын хугацаанд маш олон хувийн, анд нөхдийн харилцаа үүсэж байгааг энэ үеэр мөн онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top