x

Хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг өршөөлөөр суллажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэж, нөхрөө гэмтээсэн эмэгтэйг Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулан суллажээ.

Эмэгтэйд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр тус шүүхэд болов.

Шүүх хуралдааны явцын талаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Ганцэцэг "Шүүгдэгч эмэгтэйн гаргасан үйлдлийг сонсоод сэтгэл маш их өвдсөн. Тэр эмэгтэйн нөхөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бүсгүйн тэвчээр, тэсвэр алдагдаж, нөхөртөө хүнд гэмтэл учруулсан гэм буруутай учраас шүүгдсэн.

Шүүхийн шийдвэр гарах мөчид шүүгдэгч эмэгтэйн гэм бурууг олон талаас нь харж, мэдрэмжтэй шийдвэр гаргасанд шүүх бүрэлдэхүүнд маш их баярласан. Тэр эмэгтэй 4 настай, 8 настай хүүхэдтэй гэсэн. Гэтэл зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах байсан.

Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалд үндэслэн зүйл ангийг нь өөрчилж, хөнгөн ял оноож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулснаар эмэгтэй хүүхдүүддээ очих боломжтой болсон. Тэсвэр хатуужлын ард, үнэн зөв шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнээр бахархсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд төлөөлөгчийг сонгон шалгаруулан оролцуулж байхаар ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуульд хуульчилсан.

Иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргадаг. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө хүргүүлж мэдэгддэг. Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ гэж хуульчилсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top