x

Д.Амартүвшин: Бид чимээгүй зогсох ч эрхгүй болсон байна

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний зохицуулагч Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Шүүхээс түүнд 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан байна. 

Иргэн Д.Амартүвшин өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” гурав минутын гацалт /flash mob/ зохион байгуулсан юм.

Сануулахад, Flash mob-д 40 орчим залуус оролцож, УОК-оос тавьсан шаардлагын дагуу хоорондоо гурван метрийн зай барьсан байсан билээ. 

Д.Амартүвшин шүүх хуралдааны дараа мэдээлэл өглөө. 

Тэрээр "Долдугаар сард нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хойшилсон байсан шүүх хурал маань гэнэт энэ Даваа гаригт зарлагдсан. Хэргийн материалтайгаа танилцаагүй байсан тул шүүх хурал өнөөдөр болж хойшилсон байсан. Шүүх хурал сая боллоо. Яг л нөгөө нотлох баримтын шаардлага хангаагүй материал тэр хэвээрээ орч ирээд, тэр материал дээрээ үндэслээд шүүхийн шийдвэр гарлаа. 500 мянган төгрөгөөр торгууллаа. 

Би нэг зүйл дээр харамсаж байна. Яг адилхан улбар шар түвшинд дарга нар яаж аашилж байсныг та бүхэн харсан байх. Бид нар дээр хэрэг хэрхэн үүсгэж, шийдэж байгааг харж болохоор байна. Би хуулиа хүндлээд хариуцлагаа хүлээнэ. Харин тэр "Дижитал үндэстэн" арга хэмжээг зохион байгуулж, махан овоо үүсгэсэн хүмүүст бас хариуцлага тооцох байх, хариуцлагаа хүлээнэ биздээ гэж хэрмээр байна. Дарга нарт үйлчилдэг хууль тусдаа, иргэнд үйлчилдэг хууль тусдаа юм бол тэрийгээ эртхэн зарлах хэрэгтэй. Бид дүрвэмээр байна. Үгүй бол тэр хүмүүсдээ хариуцлага тооц. Одоо зарим нь сайдын суудал горилоод явж байна" гэлээ. 

Мөн тэрээр шүүхийн шийдвэр гарсан үндэслэлийг "Прокурор нь гамшгийн тухай хууль зөрчсөн гэж орж ирсэн боловч шүүх дээр жагсаал цуглааны хууль зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Бид үнэндээ яах байсан юм. Яаж үгээ хэлэх байсан юм. Өөрсдийнх нь баталсан хууль шүү дээ. Хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хэн орж ирээд бид нарыг дарамтлах бол гэсэн айдастай ажиллаж байна. Өнөөдрийн шүүх хурал дээрээс бид нар чимээгүй зогсох ч эрхгүй болсон гэдэг нь харагдаж байна.

Гэтэл чимээгүй зогсох нь битгий хэл, махан овоо босгож, шоу хийсэн хүмүүс сайд болох гээд явж байна" гэв.

Үндсэн хуулийн 14.1-т "Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасан байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top