x

Томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж эхэлжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "НЗДТГ-аас санаачлан дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Ингэснээр  үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож буй юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байгаа. Вакцинаторуудаа зөв хуваарилж, зөв газарт нь, зөв цагт ажиллуулах үүргийг тэд хүлээж байгаа. Харин зах, худалдааны төв, аж ахуйн нэгжийн хувьд түр цэг ажиллах байр, талбай гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд түрээс, мөнгө авалгүйгээр дэмжиж байгааг дуулгая. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр “Ковид-19” цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ" гэлээ. 

-Дархлаажуулалтын цэгт ажиллах мэргэжилтнүүд хүрэлцээтэй байгаа юу?

-Аравдугаар сараас эхлэн бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ-тэй хамтран вакцинатор бэлтгэх сургалт явуулсан. Нийтдээ 45 вакцинатор бэлтгэгдэн гарч байна. Мөн сувилагч нарт ХӨСҮТ-ээс богино хугацааны сургалт явуулсан. Мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдсэн гэлээ.

Сэргээх тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхээр дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн хувьд вакцины түр цэг ажиллуулснаар үйлчилгээ иргэдэд ойртож, вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны вакцинатор сувилагч Б.Уранзаяа "Манай өрхийн эрүүл мэндийн төвийнхөн төв дээрээ нэмэлт тунг хийхээс гадна олон ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудад очиж үйлчилж байгаа. Өнөөдрөөс эхлэн “Баянзүрх” зах, “Хан талст” худалдааны төвд байршиж ажиллаж эхэллээ. Өнөө өглөөний 10:00 цагаас эхлээд 14:30 цаг хүртэлх хугацаанд 76 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Захын түрээслэгчид болоод иргэдийн хувьд дархлаажуулалтын баг иргэдэд ойр ажиллаж эхэлсэнд талархалтай хандаж байгаа" гэлээ.

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Аззаяа "Өнөөдөр эхэлсэн вакцины цэгт маань гурван цагийн дотор 35 иргэн нэмэлт III тун тариулаад байна. Одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй, ажил хэвийн үргэлжилж байна. Бид наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн Иргэний танхимд  дархлаа сэргээх нэмэлт тун хийж байгаа. Нийтдээ 2000 гаруй иргэн нэмэлт тунд хамрагдсан. Хүмүүс сэргээх тунгийн ач тус, үр нөлөөг сайн мэдэхгүй гэхээсээ илүү тусгайлан зав гаргах боломжгүй байх шиг санагддаг. Харин томоохон худалдааны төвүүд, зах дээр вакцин тарьж эхэлснээр үдийн цайны цаг болоод ажил тарсны дараа амжуулаад сэргээх тунгаа хийлгэх боломжтой болж байгаа нь сайн хэрэг" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top