x

Д.Сумъяабазар: Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Тус хуралдаанд Хотын дарга Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий.  Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь саатсан. Хог боловсруулах үйлдвэрүүд хаягдал мод, үртэс, хөнгөн цагаан, автомашины дугуй зэргийг дахин ашиглах хэмжээний жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Түүнчлэн малын гаралтай хог хаягдал, хайлш, хөдөлгүүрийн тос, картон цаас боловсруулдаг үйлдвэрүүд ч бий.

Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080 төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглаж, ландфиллийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц  үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг 24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тэд тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан.

Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг.

Хог тээвэрлэлтэд 24 орчим тэрбум төгрөгийн зардал, ландфиллд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм. Нийт хог хаягдлын 31.8 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг дарж булах орчин үеийн технологийг хэрэгжүүлэх юм. Цаас, хуванцар, металл, шил гэхчлэн ялгах аваас хогийн цэгт хаягдах хогийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top