x

Б.Мөнхжин: Эрээнээс тасралтгүй тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна

БНХАУ Эрээн хотын боомттой холбоотой асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийв. Дэд сайд мэдээллийнхээ эхэнд "Хил хаагаагүй, зөвхөн авто замын тээвэр, зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Төмөр замын тээвэрлэлт бараа эргэлт хэвийн, нарийн царигаар ачилт хийгдээд явж байна" гэв.

Хятадын талаас "жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад хилийн тэг цэг дээр чингэлэг солилцох" санал тавьсныг Монголын тал хүлээж авсан байна. Тиймээс үлдсэн 19 хоногийн дотор Монголын талын жолооч, чингэлгүүдийг бэлдэх, өөрсдийн хариуцсан хилийн тэг цэгээ тохижуулах шаардлагатай юм байна.

-Эрээн хотод халдварын нөхцөл байдал ямар байна вэ? Хэдий хөл хориотой байсан ч нарийн ногоо болон зарим бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй явууллаа?

-Бид нарийн ногоог төмөр замаар ачиж байгаа тул хомсдол үүсэхгүй. Үндсэн бүтээгдэхүүн гэнэтийн шоконд орж тасалдахгүй. Эрээнд коронавирусний халдвар илрээд сар гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хяналтад авсан юм шиг байна. Эрээн хотын удирдлагуудын өмнөөс мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна. Автозамын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажилдаа шуурхай орох тохироог хийсэн.

-Эрээний гаалийн агуулахад хэдий хэмжээний ачаа бараа Монгол руу ачигдах гээд хүлээгдэж байна вэ?

-Эрээний гаалийн агуулахад байгаа барааг нэг бүрчлэн тоолоход хүнд байна. Тэнд ажилладаг бүх ажилчид хөл хорионд орсон. Одоо чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхлэхээр чингэлэг тээвэр болон төмөр замаар татаад ирэхээр ачаа тээвэр асуудалгүй болно.

-Эрээний удирдлагуудын тавьж байгаа саналыг хүлээж аваад, халдвар хамгааллын дэглэм чанд сахих боломж бололцоо манайд байгаа юу?

-Би бол чадна гэдэгт итгэлтэй байна. Хоёр тал хамтарч тохижуулах ажил бий. Бид шинэ зүйл хэрэгжүүлж эхэлж байна. Иймд гэнэт бүх зүйл сайхан болно гэж байхгүй. Гэхдээ тасралтгүй тээвэрлэлт хийх нөхцөл бүрдэж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 50 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 55 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 22 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 42 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top