x

Т.Сосорбарам: Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9,211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4,485 иргэн шалгалтад орж буй юм. 

Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам "Урьд нь төрийн албаны шалгалтыг авахдаа тодорхой нэгэн ажлын байр зарлаж, түүний дагуу хүмүүс бүртгүүлэн шалгалт өгдөг байсан бол 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар ерөнхий болон тухайн албан тушаалын тусгай шалгалт гэсэн хэлбэртэй болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад төрийн албанд анх орох гэж буй дээд боловсролтой, ял шийтгэл эдэлж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл, Монгол Улсын иргэн хүсэлтээрээ бүртгүүлж өгнө. Шалгалтын босго оноо давсан иргэд төрийн албаны нөөцөд ордог бөгөөд нөөцөд орсон иргэд тусгай шалгалт өгч тухайн албан тушаалд өрсөлдөх эрх зүйн зохицуулалттай болсон.

Нөгөөтээгүүр сонгон шалгаруулалт цахимжаад байгаа мөртлөө энэ сонгон шалгаруулалт тийм хүнд зориулагджээ гэсэн гомдол гарсаар байсан. Яагаад гэвэл, нэг аймгийн 10 сумын Тамгын газарт ажлын байр зарлахад 10 өөр шалгуур тавьдаг байсан. Зарим сумын иргэд наадах ажлын байр чинь манай сумын тэрэнд зориулсан шалгуур байна гэж танихаар. Тэгж өөрчлөх эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байсан бол шинэчилсэн хуулиар албан тушаалын тодорхойлолтыг заавал Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авдаг, ажилласан жилийн шалгуурыг заагаад өгчихсөн учраас хэн нэгэн хүнд зориулсан албан тушаал байхгүй болсон.

Төрийн албаны зөвлөл өнөөдөр 22 мянга гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлаад явж байна. Шинэ хуулийн хүрээнд 2019-2021 онд төрийн албаны ерөнхий шалгалтад  38,204 хүн орж, 8,190 хүн тэнцсэн байна.

Түүнчлэн шалгалтын агуулга, сорилыг шалгахдаа тухайн хүний хууль эрх зүйн мэдлэг, Монгол Улсын түүх, нийгэм, соёлын мэдлэг, асуудал шийдэх, багаар  ажиллах чадварыг дүгнэх 1,000 гаруй сорилыг шинэчлэн боловсруулсан. Төрийн албаны зөвлөл Шинжлэх ухааны академи, төслийн зөвлөхүүд, эрдэмтэн докторуудын тусламжтайгаар боловсруулсан сорилыг албан тушаал бүрд тохируулан боловсруулсан. Дээр нь төрийн албаны хоёр шатны шалгалт цахимжсан. Иргэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж чадсан" гэлээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд "Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 4,485 иргэн бүртгүүлсэн. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Шалгалтын байр, техник хэрэгсэл, сүлжээ, бусад аюулгүй байдал, цар тахлын халдвар хамгааллыг сахиулах ажлыг 14 хоногийн өмнөөс эхлүүлсэн.

Энэ ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар  гэхчлэн мэргэжлийн байгууллагын 80 орчим албан хаагч хамтран ажиллаж байна. Шалгалт хооронд болон шалгалтын дараа голомтын халдваргүйтгэл хийж байгаа" хэмээн мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top