x

З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр энэ оны махны нөөц бүрдүүлэлт болон үнийн тогтвортой байдалд хэрхэн хангах талаар мэдээлэл өгөв.  

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч импортлогч орнууд манай улсаас мах авахгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Үүний улмаас манай улс махаа экспортолж чадахгүй байгаа.

Тиймээс дотоодын махны худалдааг дэмжих зорилгоор энэ жил төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд илүү онцгой ажиллаж байна. Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэлд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Үүнд нийт 17 аж ахуйн нэгж хамрагдаж, одоогийн байдлаар 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл арилжааны банкууд дээр гарсан байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Бид нөөцийн махаа харьцангуй эрт бэлдэж чадаж байна гэж харж байна. Энэ жил нийт 15 мянган тонн мах бэлтгэх зорилттой байгаа.

Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа стандарт, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг хөдөө аж ахуйг дэмжих санд бэлтгэнэ. Нийт 5,000 орчим тонн махыг нөөцлөх төлөвлөгөө гаргасан.

Ингэхээр хавар иргэдийн хүнсний гол хэрэгцээ болдог махны нөөцийг тодорхой түвшинд хангалттай бэлдэж, үүнийг дагасан үнийг тогтвортой байлгах бодлого байна. Энэ хүрээний зохион байгуулалтын ажлыг хийж дууссан. Үүнтэй холбоотойгоор удахгүй Улаанбаатар хотын 31 байршилд хөдөө аж ахуйн гаралтай өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.

Улаанбаатар хотын иргэдийн мах болон цагаан идээний хэрэглээг хямд үнээр дундын зуучлал орохгүйгээр нийлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, аль нэг ченж болон худалдааны байгууллагын нугалаа орохгүйгээр орон нутагт бэлтгэсэн мах болон цагаан идээг тээврийн зохион байгуулалттайгаар оруулан ирж,  хямд өртгөөр төв суурин газрын иргэдэд нийлүүлнэ гэсэн үг.

Тухайн худалдаанд хамт зүхэж, жижгэрүүлэх зэрэг үйлчилгээг хамт төвлөрүүлж иргэдийн өвлийн идшээ бэлтгэх арга хэмжээг хамтдаа зохион байгуулахаар цэг байршлуудыг тодорхой болгосон" гэв.

Дашрамд, нөөцийн махны бүрдүүлэлтийн 60 хувь нь хонины мах, 30 хувь нь үхрийн мах, 10 хувь нь ямааны мах байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top