x

Боловсрол, шинжлэх ухааны салбар 2030 он хүртэл 65 сая мод тарина

Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.

Тэрбум мод тарих хөдөлгөөнийг ойг нөхөн сэргээх, хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалан, дэд бүтцийн хамгаалалтын зурвасыг бий болгох, хуурай гандуу бүс нутгийн ойжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр ойн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтарсан сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогц хэлбэрээр зохион байгуулан ажиллана.

БШУЯ-ны харьяа их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь ойн мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, тарьц суулгац ургуулах, үрийн хангамж, генетик нөөц бүрдүүлэх, тарьц суулгацын ургалт, амьдралтын эрчмийг нэмэгдүүлэх, цаашид арчлан хамгаалан ургуулах чиглэлд орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг, аргазүй бий болгох ажилд тэргүүлэн оролцох зорилт тавьж байна гэдгийг салбарын сайд онцлов.

Боловсрол, шинжлэх ухааны салбараас нийт 8117150 мод тарина. 2030 он хүртэл 65 сая мод тарина. Үндэсний хөдөлгөөнд оролцсон байгууллагыг яамнаас шалгаруулан урамшуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 50 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 55 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 22 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 42 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top