x

Иргэдийн төлөөлөл нийслэл дэх газрын маргааныг шийдвэрлэхийг хүсэв

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм. 

Өнөөдрийн уулзалтад нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Баянгол дүүргийн Газрын албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцсон юм.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Бадамханд тус хорооны нутагт барьсан 266 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг хөндлөө. Тус цэцэрлэгийг барьсан газар нь маргаантай байгаагаас цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх боломж бүрдэхгүй байгаагийн дээр цэцэрлэгт дулаан, цахилгаан нийлүүлэхэд ч саад учраад байгааг өгүүлсэн юм.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь 60 дугаар байрны оршин суугчид БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Номтот” компанитай холбоотой гомдлыг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид дуулгасан. “Номтот” компани 60 дугаар байрны гадна талд тоглоомын талбай байгуулах зай ч үлдээлгүй хашаа татаж, чингэлэг байршуулснаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хөндөж байгаа тухай өгүүлэв.

266 дугаар цэцэрлэгийн газрын маргааныг журмын дагуу шийдвэрлэж, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг түргэвчлэх, 60 дугаар байрны гадна талд хүүхдийн тоглоомын талбай барихуйц газар чөлөөлөх үүргийг “Номтот” компанид өгөхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч холбогдох албаныханд даалгалаа.

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн С.Гантогоо газрын маргаантай асуудлаа танилцуулж, сүүлийн 10 жилийн турш хүндрэлтэй нөхцөлд аж төрж байгаагаа дуулгав.

Тус иргэний хөндөн тавьсан асуудал нь шүүхийн шатанд шийдэгдэж буй тул шүүхийн шийдвэр гартал хөндлөнгөөс оролцох боломжгүйг тайлбарлалаа. Түүнчлэн Баянгол дүүрэгт газрын маргаан удаа дараа гарч, иргэд гомдоллож байгаа тул цаашид анхаарч ажиллахыг сануулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top