x

“Хөх сүрэг”-ийн арилжаа маргааш эхэлнэ

Монгол хоол, Монголын айраг, шимийн архиараа алдартай "Хөх-Үүр Тур" компани иргэдийг малжуулах сонирхолтой төсөл санаачлаад байгаа. Ингээд тус компанийн захирал, төслийн санаачлөгч Г.Чойжамцын яриаг хүргэж байна.

-“Хөх-Үүр Тур” компани малжуулах төсөл зарлалаа гэдэг мэдээлэл олны анхаарал татаж байна. Нэрнээсээ эхлээд coni гэдэг юм уу, апп ашиглан малтай болно гэхээр биткойнтой төстэй ч юм шиг. Сүүлийн үед биткойнтой холбоотой асуудал бас нэлэн дуулиан дэгдээгээд байгаа. Тэгэхээр компанийнхаа эхлүүлж байгаа төслийн талаар танилцуулна уу?

- "Хөх сүрэг" төсөл товчхондоо өөрсдөө мал маллах боломжгүй иргэдийг малтай болгож, тодорхой ашиг шимийг нь хүртээнэ гэсэн үн Адуу буюу adu, хонь буюу coni, үхэр буюу үмбүү, ямаа буюу yamaa, өвс буюу uvs гээд тэмээнээс бусад дөрвөн төрөл мал дээр өвсийг нэмээд бизнес модель гарган суурин газар ажиллаж амьдарч байгаа хүмүүст холбож өгөа юм. Монголчууд эрт үеэс таван хошуу малаа хүндэтгэн хайрлаж ирсэн. Гэтэл 3 сая хүний 70 гаруй хувь нь малгүй байна. Энэ хүмүүс малтай болохыг хүсэвч өөрсдөө малчин болох боломж байхгүй, өөрсдөө малчинтай болох боломж байдаггүй. Тиймээс манай компани малыг нь зөв зохион байгуулалттайгаар маллаж өсгаж өгье гэж байгаа юм.

-Эзэмшигч нь малынхаа ашиг шимээс хүртэнэ биз дээ?

-Тийм эээ.  Эр малыг нь богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулж, махыг сайн боловсруулалт хийгээд зах зээлд гаргаж өгнө. Эсвэл эзэмшигчид өөрсдөө ч идшиндээ хэрэглэж болно шүү дээ. Үндсэндээ "Хөх сүрэг" төсөл иргэдийг малтай болгох үндсэн дээр хариулж хамгаалах, ямар ч эрсдэлгүй болгоход анхаарна.

-Айлд тавьсан мал “амиа хорлодог” гэдэг хөгжилтэй ч гэмээр үг байдаг.  Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг утгаараа. Тэгэхээр малын хорогдлыг хэрхэн тооцсон байгаа вэ?  

-Мэдээж бид бүх эрсдлийг тооцно. Манайд тийм юм байхгүй. Бид тодорхой аргачлалаар бизнес модель болгоод үндсэндээ ямар нэгэн хорогдол аюул байхгүй гээд баталгаа гаргаж өгнө гэсэн үг.

-Малынхаа үр шимийг хүртэнэ гэхээр мал өсөх тусам үр ашиг өснө гэсэн үг. Үүнийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Манайх бүх эзэмшигчидтэй таван жилийн гэрээ байгуулна, доод тал нь таван мал эзэмших эрхтэй. Тухайн мал маань жилдээ дор хаяж хоёроос өснө. Дараа жил нь 4 хонь нь 6 болно гэх мэтчилэн таван жилийн дараа 10 хонь болно гэсэн тооцоотой. Жил болгон нэг хонийг идшэндээ хэрэглээд, жил болгоны өсөлтийн өгөөжийн нэг нь ижил сүрэг болоод нөгөө нь бүтээгдэхүүн болно гэсэн хувилбартай байгаа. Үхэр, адууны хувьд ч ялгаагүй жилийн хоёр өсөлт гээд л явна.

-Малыг тань хэрхэн хариулж, өсгөж байгааг харах боломжтой гэсэн үү?

-Бид үндсэндээ Bонголын мал аж ахуйн салбарын моделийг орчин үеийн суурин газар байсан хүмүүстэй технологийн холболт хийж, хэрэглэгч, эзэмшигж гар утасны аппликейшнээс  малаа хараад,  яаж маллаж байгааг нь хянах боломжтой.Бас зундаа эзэмшиж байгаа малаа эргэж тойрч очдог, гэр бүлээрээ амраад, цагаан идээ идээд, малаа харалцангаа сэтгэлийн тайвшрал авах боломжтой.

Үндсэндээ мал аж ахуйгаа тойрсон аялал жуулчлалыг давхар хөгжүүлж байгаа. Мөн хэрэглэгчид малынхаа мах болон бууз, банш гэдэг ч юм уу бэлэн бүтээгдэхүүнийг аппликейшнээрээ дамжуулан хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой.

Үндсэндээ мал аж ахуй, хүнсний үйлдвэр, зоогийн газар, аялал жуулчлал гэсэн процесуудыг хооронд нь системийн холболт хийгээд цогц төсөл болгоод олон нийтэд танилцуулж байна. Хүмүүс өнөөдөр койн гээд маш их мөнгөө эрсдэлд оруулж байна. Мэдээж үүний цаана амжилттай, амжилтгүй аль аль нь байгаа. Энэ үед малд хөрөнгө оруулалт хийснээр ямар нэгэн эрсдэл байхгүй, тасралтгүй өсөж байдаг бизнес модель буюу малынхаа эзэн болох "Хөх сүрэг" төслийг санал болгож байгаа юм.

-Төсөлд хэрхэн оролцох боломжтой вэ?

-2021 оны 11-р сарын 11-ний 11.11 цагт гар утасны аппликейшн болон вэбсайтуудад захиалга нэг зэрэг эхэлнэ. Энэ захиалганд хамрагдаж малаа худалдан авч, өвсөнд хөрөнгө оруулалт хийж чадсан хүмүүс цаашид маш их ашиг хүртэх боломжтой гэдгийг танилцуулж байгаа юм. Мэдээж хэрэг малын тоо хязгаартай учраас худалдаж авсан нь ашиг шимээ хүртэнэ шүү дээ.

Мөн та https://www.facebook.com/groups/4171843552943212/ ээс мэдээлэл авч болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 38 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top