x

Сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл заалаа

Цагдаагийн ерөнхий газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөрийг 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг харьяа сургуулийн захиргаа, эцэг, эхчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тавь гаруй ЕБС-иуд хамрагдаад байгаа аж. Сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай утасны дугаар, дохио, биеийн хэлэмжүүд, үе тэнгийн найз нөхдөө дээрэлхэх, гадуурхахаас сэргийлэх, хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэх зэрэг  хүүхдэд хэрэгцээт ойлголт, мэдлэгийг нас, сэтгэхүйд тохирсон хэлбэрээр хүргэж байгаа гэдгийг албаныхан онцолж байв.

Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярбаясгалан "Хүүхдэд бага наснаас нь аливаа учирч болох эрсдэл, буруу үйлдэл, бусдадаа туслах давуу тал зэрэг мэдээлэл, ойлголтыг өгөх нь урьдчилан сэргийлэх гол ажил хэмээн үздэг. Тиймээс ЦЕГ-ын даргын санаачилгаар ЕБС-ийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг нас сэтгэхүйд тохирсон, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг, эхчүүд маш талархалтай хүлээн авч, бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаад баяртай байна. ЦЕГ-аас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээ (хүүхдийн байцаагч) тогтмол сургах, чадавхижуулах, харьяа дүүрэг, хорооныхоо сургууль, хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудад заавар, чиглэл өгч ажиллаж байна. Бид тухайн дүүрэг, хороо хариуцсан хүүхдийн мэргэжилтнүүдээ сурагчид, эцэг, эхчүүдэд танилцуулах, байнгын холбоотой байх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг сурагчдад сонирхолтой байх үүднээс бид богино хэмжээний видео контентыг бэлтгэн, Сэргийлэгч хүү, охины хамтаар орж байна. Бид бага, дунд, ахлах ангиудад өөр өөрийн онцлогт нь тохирсон мэдээлэл, аргачлалаар хичээлийг зохион байгуулаад явах юм" гэлээ.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Номин-эрдэнэ "Цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдлын төлөө олон ажлыг санаачлан хийдэг. Үүний нэг нь ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголттой болгох явдал юм. Өнөөдөр бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцох, олон нийтийн газар эд зүйлээ алдах, үе тэнгийн найз нөхдөө шоглох, дээрэлхэх, гадуурхах, аюул тохиолдсон үед хэнд, хаана хандах эсэх, хэрхэн тусламж авах тал дээр ойлголт дутмаг байна. Иймд бид сурагчдад зайлшгүй мэдэх шаардлагатай гэсэн урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтуудыг өгөх, тайлбарлах, хор уршгийг нь таниулах үүднээс уулзалт, хичээлийг хийж байна. Цаашид ч энэ ажил тогтмол хийгдэж, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн ажлыг ч давхар зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэв.

Хан-Уул дүүргийн Сакура сургуулийн багш, нийгмийн ажилтан Д.Цэрэнчимэг "НЦУГ, ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс манай сургуулийн бага ангийн 220 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг зохион байгууллаа. Цаг үеэ олсон хэрэгтэй ажлыг хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагчдаа сургуулийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нэлээд хэдэн судалгааг сурагчдаас авдаг. Үүний нэг нь эрсдэлийн судалгаа ордог. Судалгааны дүнд үндэслэн бид цагдаагийн байгууллагатай хамтран тогтмол зөвлөгөө, зөвлөмж авч ажилладаг. Хүүхдүүдийн дунд танихгүй хүнээс сэрэмжлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тал дээр анхаарах шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Иймд энэ талын урьдчилан сэргийлэх хичээл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top