x

БНСУ хөдөлмөрийн гэрээт гадаад ажилчдаа авахаар болжээ

БНСУ-ын Засгийн газраас энгийн амьдралд эргэн орох бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес болон газар тариалан хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визтэй гадаад иргэдийг хилээр нэвтрэх дүрэм журмыг бууруулж, энэ сарын сүүлээс эхлэн татан авахаа энэ сарын 5-нд мэдэгдлээ.

Харин эрсдэл өндөртэй орнуудын ангилалд багтдаг, тус улсын хилээр нэвтрэхийг хориглосон Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Киргиз зэрэг таван орны гэрээт ажилчид тухайн улсад вакцин хийлгэж дууссанаас хойш 14 хоногийн дараа л виз олгох боломжтой аж.

Мөн онгоцонд суухаас өмнө 72 цагийн дотор ПСР шинжилгээ хийлгэсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэ сарын сүүл гэхэд хилээр нэвтрэх боломжтой болно гэж үзэж байна.

Үлдсэн 11 улс (Камбож, Вьетнам, Тайланд, Зүүн Тимор, Лаос, Хятад, Балба, Шри Ланка, Монгол, Бангладеш, Индонез) вакцин хийлгэснээс үл хамааран шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тус улсад нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд Солонгост ирсэний дараа вакцинжуулалтанд заавал хамрагдах ёстой аж.

Засгийн газраас одоогийн байдлаар хүлээгдэж буй 50.000 гэрээт ажилчид байгааг харгалзан үзэж, өдөрт 100 гэрээт ажилтан буюу 1 долоо хоногт 600 гэрээт ажилчдыг хилээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Гэсэн хэдий ч вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзан 10 хоногийн турш тусгаарлалтанд заавал орно хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: MKOR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top