x

Гэр хорооллыг барилгажуулах төсөлд шалгарсан компаниудад батламж гардуулав

Хотын дарга Д.Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна.

Энэхүү төсөлд оролцож, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаар шалгарсан компаниудад өнөөдөр батламж гардууллаа.

Батламж гардуулах ёслолд нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү болон бусад албаныхан оролцлоо. 

Мөн үеэр Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахад иргэдийн оролцоо амин сүнс нь болж байдаг. Удаах асуудал нь дэд бүтэц, хөрөнгө, санхүүгийн чадавх юм” гэдгийг онцлоод, нийслэлийн зүгээс хувийн аж ахуйн нэгжүүдээ бодлогын түвшинд дэмжиж,  хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  

Төсөлд шалгарч, батламж гардсан аж ахуйн нэгжүүдийн төсөл хэрэгжсэнээр таван байршилд 209.8 га талбайд тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль ашиглалтад орохоор төлөвлөж байгаа юм.

Тодруулбал, төсөлд шалгарсан “Төгс шийдэл хийц” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх  Ханийн материал орчимд орон сууц барих бол  “Андын зам констракшн” ХХК Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим, Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд гэр хорооллыг барилгажуулахаар шалгарсан юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК, “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ууд орон сууцны барилга барина.  

Харин “Ай энд жи интернэшнл” ХХК Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 14 дүгээр хороолол орчимд гэр хорооллыг барилгажуулахаар төсөлд шалгараад байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 5 цаг 10 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 5 цаг 12 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 5 цаг 14 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 5 цаг 15 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 5 цаг 16 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 5 цаг 17 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 5 цаг 17 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 7 цаг 22 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 7 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 7 цаг 26 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 7 цаг 30 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 7 цаг 35 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 8 цаг 51 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 9 цаг 3 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 9 цаг 6 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 9 цаг 6 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 9 цаг 7 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 12 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 9 цаг 13 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 9 цаг 17 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top