x

Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ

Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа.

Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм.

Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд III тун чухал ач холбогдолтойг тус байгууллагуудын зүгээс онцолж байлаа.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны тэргүүн М.Есөнмөнх “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ресторан, зоогийн газар, түргэн хоол, цайны газар, баар, караоке, сүлжээ дэлгүүрүүд тус уриалгад нэгдэн, вакцинжуулалтын таван цэгт III тундаа хамрагдаж байна. Хоёр өдрийн хугацаанд 2000-3000 ажилтныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулахаар тооцоолсон. Вакцин хийлгэх хугацаа нь хараахан болоогүй ажилтнууд бас байгаа. Тэдгээр ажилтан өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандах боломжтой” хэмээв.

Вакцинд хамрагдахаар ирсэн “Мондакц” ХХК-ийн захирал Ж.Мөнхсайхан “Эрүүл мэндээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдлаа. Вакцины талаар иргэд, олон нийт бага зэрэг буруу ойлголттой, мэдээлэл дутмаг байх шиг санагдсан. Би II тунгаа хийлгэснээс хойш дөрвөн сарын дараа ковидоор өвчилсөн. Хоёр тун вакцинд хамрагдсан тулдаа хүндрэлгүй, хөнгөн тусаад эдгэрсэн. Одоо III тунгаа хийлгээд эсрэг биетээ нэмэгдүүлээд авбал хэсэгтээ дархлаа сулрахгүй байх гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудад гаргаж өгсөн вакцинжуулалтын I цэгт  12:00 цагийн байдлаар 70 гаруй хүн ирж, III тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалт 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх салбарын ажилтнууд өөрсдийн цаг завдаа тохируулан, вакцинжуулалтын цэгүүдэд хандах боломжтойг зохион байгуулагчид хэлж байлаа.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтан та дараах цэгүүдээс сонгон, үйлчлүүлээрэй.

  1. Трипл эвэнт холл - “Их наяд” плаза VI давхарт /90793333/

  2. Парис эвэнт холл - Хан-Уул дүүргийн III хороо, "Дэльта" холдингийн хашаанд /95703338, 95703339/

  3. Очир титэм эвэнт холл – Баянгол дүүрэг, 3, 4-р хорооллын эцэс, "И-Март"-ын замын эсрэг талд /89092028, 96010381/

  4. Чоко клаб – Сүхбаатар дүүрэг, "Сөүл" плаза, 11 давхарт /99899997/

  5. Ай-Лофт лоунж клаб – Сүхбаатар дүүрэг, "Туушин" зочид буудлын ар талд /89099895/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 38 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top