x

Гуравдугаар тунгаа хийлгэсэн, эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр үзнэ

Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙГ АН-ЫН ДАРГААР БАТЛАВ

Ардчилсан намын Онц их хурал Баасан гаригт /2021.11.05/ болов. Ардчилсан намын Онц их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц их хурлаар шийдвэрлэж цэг тавих.

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон батлав. Мөн Лувсаннямын Гантөмөрийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

"ҮЗЭГЧИД III ТУНГАА ХИЙЛГЭСЭН БАЙХ ЭСВЭЛ 20 МЯНГААР ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ"

 

Хязгаарлалт тогтоогоод байсан урлаг, соёлын үйл ажиллагааг өнгөрсөн Даваа гаригаас хэвийн явуулж эхлэх талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ "Цар тахал нийгмийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой.

Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзнэ. Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдээс шаардахыг хүсч байна. Хувийн хэвшлийн салбарыг Засгийн газраас илүүтэй дэмжихийг зорьж байгаа. Улбар шар түвшинд байгаа ч дараа дараагийн салбаруудыг нээхээр төлөвлөж байгаа. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал "шар" түвшинд тун удахгүй шилжих болно" гэв. Мөн караоке, ресторанаар үйлчлүүлэх иргэд заавал гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн бол нотлох бичиг баримтыг харж нэвтрүүлэхээр болжээ.

"ЭНЭ САРЫН 8, 15-НД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, БЭЭЖИНГЭЭС ЭМ ТАТАН АВНА"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн нөөц хомсдсон талаар болон импортын эмийг хэрхэн татаж авах зохицуулалт хийж байгаа талаар Мягмар гаригт мэдээлэл өгсөн. Тэрбээр эмийн чанар, нөөц, үнийн бодлого дээр зохицуулалт хийж байгаа. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас бүх судалгааг авч эм ханган нийлүүлэх байгууллагуудын  төлөөлөлтэй нь уулзаж хаана, ямар эм тасарсан байгаа талаар, ямар эм хэд хоногийн нөөцтэй байгаа гэдэг мэдээллийг авсан. Бээжин рүү агаарын тээврийн зохицуулалт хийж, Тяньжинд саатсан эм тариаг яаралтай татах зохицуулалт хийж эхнээс нь татаж авч байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүнсний тээвэрлэлтийг ч мөн хийж байгаа. Монгол Улс эмийн 50 хувийг импортоор авдаг. Үүнээс дотоодод үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүний 90 орчим хувийн түүхий эдийг авдаг. Эмийн тухайд харилцан адилгүй нөөцтэй байгаа. Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна.

Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчён дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны зохицуулалт хийж байгаа. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийнэ. Вакцины хугацаатай холбоотой мөн асуудлыг ярьсан. "Pfizer" компаниас үйлдвэрлэгдсэн вакциныхаа хадгалах хугацаагаа гурван сараар сунгасан. Үйлдвэрээс нь ийм шийдвэр гаргасан учир шошго дээрх мэдээлэлд иргэд ач холбогдол өгч, хугацаа нь дууссан вакциныг хийж байна гэж айх шаардлагагүй" гэв.

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ ТҮРҮҮЛЭВ

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан Баасан гаригт болов. Уг барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага О.Хангай нар тунан барилдаж, Ө.Бат-Орших гарьд түрүүллээ.

Харин их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун нар үлдэв.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулсан. УОК, НОК-ын шийдвэрээр тус барилдааныг зохион байгуулахгүй гэж Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн ч бөх сонирхогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан учир товлосон хугацаандаа явуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 5 цаг 23 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 5 цаг 33 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 5 цаг 58 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 6 цаг 3 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 6 цаг 9 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 6 цаг 16 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 6 цаг 19 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 7 цаг 29 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 9 цаг 27 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 11 цаг 5 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 11 цаг 11 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 11 цаг 18 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 11 цаг 24 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 11 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 11 цаг 36 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 11 цаг 41 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 11 цаг 47 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Өчигдөр 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Өчигдөр 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Өчигдөр 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ...
Top