x

Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ ялалт байгуулжээ

Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ. 

Өнгөрсөн зургаадугаар сард тус байгууллагаас Засгийн газрын наадмын тухай тогтоолын "Хурдан морины уралдаан" хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Улмаар шүүхээс өчигдөр нэхэмжлэлийг хянан хэлэлцэн Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэжээ.

Шүүхэд ялалт байгуулж, хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоосноор унаач хүүхдийн сэтгэл санаа болон бие махбод, амь насаараа хохирсон нийт хүүхдүүдийн эрхийг сэргээх бүхий л боломж бүрдэнэ гэж Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр мэдээллээ. 

171 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтад "Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавируснний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд даалгасугай" гэжээ.

Засгийн газрын 171 дүгээр тогтоол
Засгийн газрын 171 дүгээр тогтоол

Лантуун дохио ТББ-аас “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байна.

Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан ч наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан. 

Иймд хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн юм.  

Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өчигдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэлээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top