x

Эмийн үнийг зохиомлоор нэмсэнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээсэн байна.

Энэ үеэр Хотын дарга "ААН-үүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг" үүрэг болгосон юм.

Өвчин намдаах, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж.

Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ.

Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж. Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top