x

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувиар нийт иргэддээ хандаж вакцины III тунд хамрагдахыг уриалж байна

Өнөөдрөөс Урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК болон НОК-оос хамтарсан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэддээ хандан дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.

Тэрээр "2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс их өөр байсан. Эргэн сануулбал, зургаан удаа хатуу хөл хорио тавьсан. Хатуу хөл хорионоос болж Монголын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах үзүүлэлт рүү орсон.

Өнөөдөр бол Монгол Улсад тэмдэглэгдэн үлдэх өдөр. Яагаад гэвэл урлаг, спортын салбар 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна.

Өнөөдрийн байдлаар:

  • I тунд хамрагдалт 69.3 хувьтай,

  • II тунд хамрагдалт 65.8 хувьтай байгаа бол

  • III тунд 412 мянган хүн буюу 23 хувь хамрагдаад байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нийт иргэддээ хандаж вакцины III тунд хамрагдахыг уриалж байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзвэр үйлчилгээ, арга хэмжээнд оролцох иргэдэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа. Түргэвчилсэн шинжилгээний төлбөр 20 мянган төгрөг байгаа. Эсвэл нэмэлт тунд хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Мөн өнөөдрөөс эхлэн үзвэр үйлчилгээний байгууллагын гадна явуулын вакцинжуулалтын цэг ажиллуулахаар болж байна.

Дахин хатуу хөл хорио тавихгүйн тулд харилцан хариуцлагатай байхыг уриалж байна. Нэмэлт тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 52 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top