x

Б.Бямбадорж: Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц байгаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2,318 хүн халдвар авсан байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ.

Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд “Ковид 19”-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6,019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5,686 нь энгийн ор юм.

Аравдугаар сарын 31-ний байдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон тоог НЭМГ-аас нэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40,211 иргэнд эмийн багц олгосон байна.

Бусад дүүргүүдийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаар НЭМГ ажиллаж байна.

Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд найман эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийдэг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 34 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 42 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 51 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 12 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 13 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 18 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 45 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 5 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top