x

Нийт 211 төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халжээ

2008 онд Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны 100 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд 197 хэрэг хянан шийдвэрлэж энэ төрлийн хэрэг, маргаан хоёр дахин өсчээ.

Мөн 2012 оны сонгуулийн жил төрийн албаны 133 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд энэ төрлийн хэрэг, маргаан 203 болж 52 хувиар, 2016 онд төрийн албаны 417 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2017 онд 660 болж 58 хувиар тус, тус өссөн байна.

Харин 2020 онд төрийн албаны 199 хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн бол 2021 оны гуравдугаар улиралд төрийн албаны 211 хэрэг маргаан, хянан шийдвэрлэсэн байна.

2018-2020 онд 1241 төрийн албан тушаалтныг ажилд эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 30 орчим хувьтай, харин төр буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байгаа юм.

Ерөнхийдөө Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг шалтгаануудтай холбоотой гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ статистикд дурджээ.

ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан "Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд харин 30 орчим хувь нь хариуцагчийн талд шийдвэрлэгдэж байна.

Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч байна гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа хэрэг юм. Тэгэхээр ажлаас халж байгаа дарга нарын гаргаж байгаа захиргааны акт хууль бус буюу өөрөөр хэлбэл хуулийн үндэслэл буруу байна гэсэн үг" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 36 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 44 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 14 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 15 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 20 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 47 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 7 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top