x

Монголын тээвэрчид Чех улс руу авто замаар анх удаа тээвэр хийлээ

Монголын тээвэрчид Европын холбооны Бүгд Найрамдах Чех улс руу 2021 оны аравдугаар сарын 11-нээс авто замаар тээвэрлэлтийг анх удаа гүйцэтгэлээ.

“Монтрансавто” ХХК болон “Хар анар” ХХК-ийн дөрвөн автомашин БНХАУ-ын Эрээн хотоос дамжин өнгөрөх ачаа ачаад 2021 оны аравдугаар сарын 23-нд Бүгд Найрамдах Чех улсад хүргэв. Уг тээвэрлэлтээр маск, эмнэлгийн бээлий, тоног төхөөрөмжийг Чех улсад хүргэсэн байна.

Эдгээр тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу дараалал харгалзахгүй нэвтрүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тусгагдсан.

Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд авто тээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

2021 оны наймдугаар сарын 19-нд Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурснаар Монголын тээвэрчид хэлэлцээрийн хүрээнд нийт 12 улстай олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой болсон.

Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс тус яамны зүгээс Европын холбооны гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Хорват, Итали, Австри зэрэг хэд хэдэн улстай авто тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоож, улмаар 2011 онд Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн тунхаглаж, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.

Монгол Улсаас Европын Холбоонд экспортолж буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, хивс, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт, үнэт металл, монгол гэр багтдаг.

Харин Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, шоколад, цай, лаазалсан ногоо, жимс, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн голчлон импортолж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 34 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 43 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 52 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 12 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 13 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 18 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 45 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 5 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top