x

"Э.Одбаярыг суллаагүй, эмнэлэгт хэвтүүлсэн. Иргэдийг араас нь хоморголон баривчилж байна"

#NoDoubleStandard хөдөлгөөний зохицуулагч иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг суллахыг шаардаж, Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлсэн Ц.Жаргалсайхан, А.Дөлгөөн хэмээх 21 настай хоёр залууг цагдаа нар өнөөдөр өглөө гэрийнх нь гаднаас баривчилж, БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст авчирчээ. Ингэхдээ орцноос зэрэгцэн гарч ирсэн хүнийг хамтад нь цагдаагийн хэлтэст хүргэжээ.

Мэдүүлэг өгөөд гарч ирсэн Ц.Жаргалсайхан болон түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам нартай ярилцсаныг хүргэж байна.

Иргэн Ц.Жаргалсайхан "Сүхбаатарын талбайд бид өчигдөр бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Гэтэл тэдний хэлж байгаагаар уриа, лоозон ашиглаж, олон нийтийг жагсаал, цуглаанд уриалсан хэмээн өнөө өглөө биднийг гэрийн гаднаас баривчилсан. Машины багаажинд хов хоосон цаасан хайрцаг байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хааж байх шиг байна. 

-Та хоёртой цуг нэг ахимаг насны хүнийг баривчилсан гэсэн? 

-Тэр манай байрны ах юм шиг байна лээ. Картонон цаасан дээр "Хэнтий явна" гэсэн бичиг бичээд явж байсан чинь цагдаа нар хүрч ирээд баривчилсан байна лээ. Тэгээд үзүүлэхгүй, яасан юу болсон гэхэд цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй гээд баривчилсан байна лээ.  

Өмгөөлөгч А.Пүрэвдулам "Үндсэн хуулинд зааснаар аливаа иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл өнөө өглөө үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө энэ хоёр залууг цагдаагийн газар авчирсан байна. Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлагдмааргүй байна. Машин тэргийг нь хурааж авмааргүй байна. Ер нь сүүлийн үед иргэдийг цагдаа нар сүрдүүлэх байдал нэмэгдлээ. Өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө намайг яллагдагчаар татлаа. 

Иргэн Б.Билгүүн "Энэ хоёр залууг Сүхбаатарын талбайгаас дагасан юм уу, утсыг нь чагнасан юм шиг байна. Гэрт нь хүртэл үзлэг хийнэ гэсэн байна. Хуулийн мэдлэггүй, эрхээ мэдэхгүй бол гэртээ үзлэг хийлгэх нь л дээ. Өмгөөлөгч А.Пүрэвдуламд хүртэл цагдаагаас зөвлөмж өгсөн байна лээ. Ингэж болохгүй. Нэг зүйлийг залруулж хэлмээр байна. Э.Одбаярыг суллаагүй шүү. Эмнэлэгт хэвтүүлсэн. Иргэдийг ингээд араас нь хоморголон баривчилж байна" гэлээ. 

Тэдэнтэй хамт орцноос цуг гарч ирсэн ахимаг насны иргэнийг мөн хүч хэрэглэн баривчилсан бөгөөд цагдаагийн байгууллагаас андуурсан байна хэмээн суллажээ.

Зургийн тайлбар: Иргэн Ц.Жаргалсайхан, А.Дөлгөөн нарын машинд үзлэг хийж буй нь
Зургийн тайлбар: Гарыг нь гавлахдаа гэмтээсэн байгаа нь /зургийг өөрийн зөвшөөрлөөр авсан/
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 43 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 13 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 14 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 19 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 46 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 6 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top