x

Уран барималч А.Очирболдод “Nord art”-ийн тэргүүн шагналыг албан ёсоор гардуулна

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт, “Ухамсар”, “Тэнгэрийн андлал” бүтээлийн “автор”, уран барималч Аюурзанын Очирболд 2019 оны “Nord art” фестивалийн тэргүүн шагналыг хүртсэн билээ. 

Шагнал гардуулах ёслолыг анх 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр хийхээр төлөвлөж байсан бөгөөд цар тахлаас үүссэн хязгаарлалтын улмаас зохион байгуулж чадаагүй аж.

Тэгвэл “Nord art – 2021” үзэсгэлэнгийн сүүлийн долоо хоногт ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш хатагтай О.Оюунтуяа шагналыг нь төлөөлөн гардан авчээ.

Улмаар тус тэргүүн шагналыг уран бүтээлч А.Очирболдод Монгол Улсад албан ёсоор гардуулан өгөх юм байна.

Күнствэрк Карлсхюттегийн хост, тэргүүн шагналын 10000 еврог хандивлагч ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар 2015 оноос хойш тасралтгүй “Nord art”-д оролцож байгаа, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагддаг уран бүтээлч А.Очирболдод хүндэтгэл үзүүлэн энэхүү шагналыг санхүүжүүлэн гардуулж байгаа аж. Уран барималч А.Очирболд Европ дахь гараагаа “Норд Арт”-д 2015 онд Монгол Улс Онцлох орноор бие даасан павильон зохион байгуулахад өөрийн уран баримлуудаараа оролцон эхэлж, улмаар симпозиумын үеэр бүтээсэн “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн шагналыг хүртжээ. Тэр цагаас хойш уран барималч А.Очирболд “Nord art”-ийн элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байгаа юм байна.

Түүнчлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболдын "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд “Норд арт”-ийн уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон “Норд арт-2021” Карлсхюттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулжээ.

Ташрамд дуулгахад, “Норд арт”-ийн зохион байгуулагчдын зүгээс 2022 арга хэмжээнд  уран барималч Аюурзанын Очирболдтой дахин биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж байна хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 44 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 13 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 14 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 19 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 46 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 6 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top