x

Д.Сосорбарам: Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо!

#NoDoubleStandard хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү болон Э.Одбаяр нарыг ковидын үеийн хууль зөрчсөн хэмээн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Иргэн Э.Одбаяр өмгөөлөгчгүйгээр байцаасан, хорих тогтоол гаргасан зэрэг хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж тус хорих ангид өлсгөлөн зарлаад 20 гаруй хонож байна. Одоогоор түүний биеийн байдал хүнд, бөөрний дутагдалд орсон, 10 гаруй кг жин алдсан талаар мэдээлж байна. 

Монголд нүүрлээд буй энэхүү хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Би үнэхээр гайхаж байна. Миний дүү нар, үр хүүхэдтэй адилхан хүүхдүүдийг баривчилснаас хойш тайван байх арга алга. Орох байх газраа олж ядаж байгаа Монгол хүний эрхийг, эдийн засгийн чөлөөт байдлыг бүгдийг нь боомилж байгаад бухимдаж байна. 

Монголын төр данхайж байгаа. Эрх чөлөөний төлөө дуугарч байгаа хүн бүрийг ялгаварлан гадуурхаж, гудамжинд гаргаж байна. Ингэж хүний эрхийг зөрчихгүй. Хувь хүн, хувийн өмчийн эрх, эдийн засгийн чөлөөт тогтолцоог мөрөөдөж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл хийж байгаа үйлдлээ, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны цагдаагийн дарга хурандаа социализм сайхан байсан гэж ярьсан. Би нэг удаа Д.Монголхүүг өмөөрч очсон юм.

Монголын төрд гэмт хэрэгтнүүд зонхилсон байна. Ярьснаасаа өөрийг хийдэг хүмүүстэй залуучууд тэмцэж байна.

Хүний эрхийн дэд хороонд эмэгтэйчүүд ажилладаг. Үр хүүхэд төрүүлсэн эх хүн мөн үү. Тэгвэл яг адилхан тийм эх хүний хүүхдүүд өнөөдөр шоронд хоригдоод, 23 хоног өлсгөлөн зарлаад байна. Энэ зүйлд шархирч, хуралдаа очин ирцээ бүрдүүлэн суудаггүй юм уу?

Өнөөдрийн төрд байгаа хүмүүсийг гэмт хэрэгтнүүд гэж хэлмээр байна. Үүнийг эсэргүүцэх залуучууд босож байгаа. Тэднийг хорьж чадахгүй. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо. 

Халамж тарааж хүмүүсийг залхуу, архичин болгож байна. Бүгд үхэхийн хооронд нэгнийхээ амиар даапаалахаа боль. Эрх баригчид хуулийг гууль болгож байгаа. Та нар хуулийг ус, хогтой хольж байна. Шоронд байгаа хүүхдүүд ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Ардчилсан намынханд уриалж байна. Э.Одбаяр, Д.Монголхүү нарын эрхийг хамгаалж бид дуугарах ёстой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 44 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 53 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 13 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 14 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 19 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 46 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 6 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top