x

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, оролцож байна

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” /FII/ олон улсын хурал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр – Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа.

Тэрээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэр дундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын талаар олон улсад илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав.

Хуралд оролцогчид болох Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халед А. Фалих, Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Олон улсын илтгэгчдээс хамгийн залуу илтгэгч нь Монгол Улсын төлөөлөгчид байсан гэдгийг хуралд оролцогчид онцлов.

Мөн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахтай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар дурдсан юм.

“Хүн төрөлхтөнд хөрөнгө оруулъя” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид зэрэг нийт 7000 гаруй төлөөлөгчид оролцож, цэвэр ус, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, мэдээллийн технологийн зэрэг салбарт хөрөнгө оруулах арга замыг хэлэлцэж байна.

Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэнд, хиймэл оюун ухаан, нийгэм, байгаль орчин, боловсролын засаглалын чиглэлээр олон санаачилга гарна гэсэн хүлээлттэй байна.

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хурал нь 2017 оны есдүгээр сард “Саудын Арабын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр – 2030”-ийн хүрээнд тус улсын үндэсний баялгийн сангаас зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 5 цаг 26 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 5 цаг 36 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 6 цаг 1 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 6 цаг 6 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 6 цаг 12 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 6 цаг 19 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 6 цаг 23 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 7 цаг 32 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 9 цаг 30 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 11 цаг 8 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 11 цаг 15 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 11 цаг 21 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 11 цаг 27 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 11 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 11 цаг 39 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 11 цаг 44 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 11 цаг 50 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Өчигдөр 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Өчигдөр 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Өчигдөр 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ...
Top