x

Сүүлийн 10 жилийн хугацаанд газар хөдлөлтийн дундаж үзүүлэлт 5.7 дахин нэмэгджээ 

Ерөнхий сайдын 2021 оны Есдүгээр сарын 14-ний өдрийн 141 тоот захирамжаар газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх болон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл тус ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болж, хийж хэрэгжүүлсэн ажил, санал дүгнэлтээ Шадар сайдад С.Амарсайханд танилцуулав.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 119,800 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 259, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон байна.

Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.  

Тиймээс тус ажлын хэсгээс, газар хөдлөлтийг бүртгэх станц, зарлан мэдээлэх системийн чадавхийг нэмэгдүүлэх, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг паспортжуулах, хүчитгэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж барих санхүүжилтийг шийдвэрлэх, барилга байгууламжийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийх, өндөр эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг нэн түрүүнд авах шаардлагатай арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах санал боловсруулсан байна.

Түүнчлэн гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмж, сургалт, сурталчилгааг иргэдэд хүртээмжтэй хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага хангасан сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга, байгууламжийг түр байраар томилгоожуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зориулан улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 36 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 44 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 54 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 14 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 15 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 20 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 47 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 7 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top