x

Б.Ууганбат: НҮНТ-ийн салбараас 16 нас хүрсэн иргэн "иргэний үнэмлэх" авах боломжтой

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?

-2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд 1800-1200 тусгай дугаарт нийт 1556 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авсан. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 20 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. 

Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 2021 онд хамгийн их үзүүлсэн үйлчилгээ юу байсан бэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна.

Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн  бүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд хамгийн их авдаг бөгөөд мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан материалаа дутуу бүрдүүлэн, өөртөө чирэгдэл үүсгэх тохиолдол их гардаг.

Тиймээс иргэд, олон нийт төрийн үйлчилгээний бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад мэдээ мэдээллийг burtgel.gov.mn, opendataburtgel.gov.mn болон 1800-1200 тусгай дугаараас авах боломжтой. 

-Иргэд хамгийн ихээр авч буй улсын бүртгэлийн үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад тэмдэгтийн хураамжийг банканд дугаарлаж цаг алдахгүйгээр “Гэрэгэ киоск” цахим төлбөр тооцооны хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 30 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгодог. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем буюу www.e-mongolia.mn-ээс 21 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй авах боломжтой болсон.

Түүнчлэн төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний нэр төрлийг үе шаттай нэмэгдүүлж байна.

Тухайлбал, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” болон “Драгон” салбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 18-наас үзүүлж эхэллээ. Цаашид иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбараас дээрх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top