x

Р.Эмүжин: Олон олон Амарааг үргэлж дэмжинэ, тэдэнд орон зай, цаг үеийг нь үлдээхийн төлөө үгээ хэлнэ

Иргэн Д.Амартүвшин эрх баригчдын алдаатай шийдвэрүүдийг шүүмжилж, хуулийн үйлчлэлийг тэгш мөрдүүлэхийг шаардаж өдөр бүр төв талбай дээр очиж үзэл бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Хоёр хоногийн өмнө түүний Хэлмэгдэгсэдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж буй иргэн Чинбатыг эргэх гэж очоод бусадтай муудалцсан бичлэг нийгмийн сүлжээнд тарсан юм. Уг бичлэг дээр өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэх иргэн Д.Амартүвшингийн биед түрүүлж халдаж байгаа, мөн түүнийг шууд цагдаа нар баривчилж байгаа нь харагддаг. Энэ бичлэгийг үзсэн сошиал хэрэглэгч бүр Д.Амартүвшинд санаа тавьж, түүнийг хамгаалсан том давалгаа үүссэн юм. 

Энэхүү давалгаанд сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин нэгдэж өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.

Тэрээр "Амараанууд цаашдаа хаачих юм бэээ...

Амарааг "Миний гэр" реалити шоуны хамгийн ухаалаг оролцогч байхаас нь мэдэх юм. 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан Монголын анхны реалити шоу юм л даа. Нэг л мэдэхэд "Миний гэр"-ийн оролцогчид бүгд Амраагийн үг, шийдвэр, хандлагыг сонсдог, үзэгчид хүлээдэг болчихсон байсан. Гэтэл одоо тэр комидеан, бас амьдран буй нийгмийнхээ идэвхтэй оролцогч, ардчилсан үзэл баримтлалын төлөө тууштай зүтгэгч, бас охиноо хөтөлсөн 36 настай аав болжээ. Түүний амьдралын, мөн чанарын 30 жил ардчиллын он жилүүдэд төлөвшсөн байна. Аав ээжийнхээ хийсэн нарийн боовыг 12 настай байх үеэсээ хотын ТҮЦ, хүнсний дэлгүүрүүдээр явж борлуулдаг байсан Д.Амартүвшин эдүгээ "Comedy Lab" клубын гишүүн. Яриа, хандлага, ишлэлээс нь түүний маш их уншдагийг мэдэж болно. Улс төр, эдийн засгийн чиглэлээр түлхүү уншихаас гадна клубээрээ дамжуулан орчин цагийн залууст зориулан Айн Рэнд, Марк Скаузен нарын бүтээлүүдийг орчуулан гаргажээ. Сонирхол, үзэл бодол нэгтэй залуустай хамтран эдийн засгийн онолын чиглэлээр "Мises Mongolia" ТББ-ыг үүсгэн байгуулсан. Үүгээрээ дамжуулан 2019 онд эдийн засагч, философич, бизнесмэнүүдийг урьж, олон улсын зэрэглэлтэй хурал зохион байгуулж байжээ.

Амартүвшин эрх баригчдыг өөрийн өнцгөөс зоригтой, шуудхан, гаргалгаатай, дүгнэлттэй шүүмжилдэг. Энэ хандлага нь эрх баригчдын дургүйцлийг ч их хүргэдэг, эгэл иргэдийг ч заримдаа шоконд оруулдаг. Тэр зөвхөн утасны цаанаас хашгираад суудаггүй. Гарч тэмцдэг, босч үгээ хэлдэг, нийгмээ өөрчлөх гэж зүтгэдэг залуусын нэг. Эх орондоо үлдэж, эх орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг зорьдог сэтгэл нь түүнийг Монголоос өөр хаашаа ч явуулахгүй байгаа юм. Тийм залуус олон бий, тэгэхдээ тэдэнд орон зай олддоггүй тийм л цаг үе ажээ. Цүнх баригч байгаагүйнх нь төлөө, албан тушаалтанд долигоноогүйнх нь төлөө, эрх баригчдаас эс хамаарсных нь төлөө Амараа шиг олон залууг буландаж хардаг, бушуухан хорихыг урьтал болгодог нийгмийг өнөөгийн төрийнхөн бүтээчихэж. Төр бараадаж, түрийндээ мөнгө чихсэн нь машины томыг, байрны тансагийг, албан томилолтын үнэтэйг өөрийн болгодог. Амараа шиг цаг үеэ өөрөө босгож, нийгмээ өөрөө бүтээж, амьдралаа өөрөө цэгцэлж, залуу соргог хандлага, үзэл бодол тээгчдийг адладаг, араас нь түлхдэг, олноос нь салгаж байгаад овоодож чирэхийг урьтал болгодог тийм л Монголд бид одоо амьдарч байна.

Өчигдрийн үйл явдал "Бид хаашаа яваад байна вэ" гэж өөрийн эрхгүй бодоход хүргэлээ.

Ганцхан мөчид Амараа гэмт хэрэгтэн болж торны цаана тодорхойгүй хугацаагаар хоригдох боломжтой байлаа. Зориуд болон зориуд бусаар... түүний намтарт хар толбо нэмэгдэж болох байлаа. Зөв ярьж, шулуун зүтгэж, төрөөс үл хамаарч, хэт их эрх мэдлийг шүүмжилдэг хүмүүсийн дундаас Амараа чимээгүйхэн алга болж, цагдаагийн үүд сахисан гундуухан нэгэн болж болох байлаа. Энэ бол ганцхан Амараад хамаатай хэрэг биш ээ. Хожим бидний үр хүүхэд бас нэгэн Амараа болоод шалтагтай, шалтаггүй ачигдах болно гэдгийг бүгд харлаа.

Тэднийхээ ардчилсан зүрх сэтгэлийг бид яах юм бэ? Амараа, Амараагийн үеийнхэн, Амараа шиг үзэл бодолтой залуус цаашдаа хэрхэх вэ? Яагаад Монгол Улс ардчилсан нийгмийг хөгжлийн чиг баримжаа болгон сонгосон хэрнээ ардчиллын 30 жилд өсч өндийж, үзэл бодол нь төлөвшсөн Амараануудад гишгэх газар олдохгүй болтлоо хумигдаад, хаагдаад, хүчинд хөтлөгдөөд байна вэ? Олон олон Амараа л энэ улс орныг эл эмх замбараагүй, эрх мэдэлд хэт дулдуйдсан дэлхий дээр цаашдаа авч явах учиртай юм. Тиймээс тэднийг үргэлж дэмжинэ, тэдэнд орон зай, цаг үеийг нь үлдээхийн төлөө үгээ хэлнэ.

Бидэнд хамаагүй биш ээ, харин ч хамаатай. Гэрт чинь гэгээн ирээдүй мөрөөдсөн жижигхээн Амараанууд өсч л байгаа..." хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top