x

Монгол улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгсжээ

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн III шатны сургалтын үйл ажиллагаатай танилцав.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус сургалтыг 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх зорилготой юм.

Энэ жилийн сургалт 2021 оны 10 дугаар сарын 4-28-ны өдрүүдэд “Байлдааны буудлага”, “Уулын бэлтгэл сургалт”, “Уулын сургагч багш бэлтгэх” гэсэн гурван төрлөөр явагдаж, хоёр улсын 100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 шахам жил өнгөрч хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурийг эзэлдэг.

Одоогоос 28 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, хамтарсан сургалт дадлагуудыг зохион байгуулах, Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн ажиллагаанд хамтран оролцох, зэвсэглэл техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг хэлбэрээр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.

ХБНГУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 1995 оноос хойш нийтдээ 20 шахам тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж байгааг харуулсан бодит жишээ юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман Улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгссөн бөгөөд тэд өнөөдөр томилогдсон анги, байгууллагууддаа албаа амжилттай хааж, Зэвсэгт хүчний шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 1,500 гаруй цэргийн алба хаагч герман нөхөдтэйгөө мөр зэрэгцэн энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

2019 оноос эхлэн явагдаж байгаа Уулын явган цэргийн хамтарсан сургалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Жил ирэх тусам энэхүү сургалт илүү өргөн хүрээг хамарч, анхан шатнаас мэргэжлийн түвшин рүү шилжиж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын баяртай байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яам, энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монгол, герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай” гэлээ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хамгийн залуу төсөл болох Уулын явган цэргийн хамтарсан сургалттай өөрийн биеэр танилцахаар ирсэн нь хоёр орны тусгаар тогтнол, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний илэрхийлэл" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top