x

Баянгол дүүрэгт цэцэрлэг, сургууль ашиглалтад орж, нээлтээ хийлээ

Баянгол дүүргийн есдүгээр хорооны гэр хороололд барьсан 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургууль, 11 дүгээр хороонд шинэчлэн барьсан 280 хүүхдийн 30 дугаар цэцэрлэг ашиглалтад орж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Энэ сургуулийг 10 айлын газрыг чөлөөлж барьсан. Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо” гэдгийг онцлоод, тус сургуулийн багш, ажилчид, сурагчдад баяр хүргэн, сурлагын амжилт хүссэн юм.

Шинээр ашиглалтад орсон 146 дугаар сургууль нь гурван давхар, 3500 ам метр талбайтай бөгөөд дулаан, цахилгаан, төвийн шугамд  холбогджээ. Ирэх жил сургууль орчмын 400 метр авто зам, автомашины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Улаанбаатар хотод улсын сургуульгүй 100 гаруй хороо байдаг. 146 дугаар сургууль ашиглалтад орсноор “Эрдмийн ундраа”, 113 дугаар сургуульд гурван ээлжээр хичээллэж байсан ес, 21 дүгээр хорооны 600 гаруй сурагч орчин үеийн, тохилог анги танхимтай сургуульд хичээллэхээр боллоо” гэсэн юм.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд шинэчлэн барьсан 30 дугаар цэцэрлэг нь 1964 онд 22 дугаар ясли нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Хичээлийн байр нь хуучирч, муудсан тул 2018 онд буулган, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн юм.

Цэцэрлэгийн барилгыг “Зэндмэнэ суварга” ХХК орчин үеийн шинэ технологи буюу металл фасад технологийг ашиглан барьжээ. 58 жилийн түүхтэй тус цэцэрлэгийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж, дүүргийн 11, 12, 22, 23 дугаар хорооны 280 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж, нөхцөл бүрдлээ.

Сургууль, цэцэрлэгийн нээлтэд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох болон багш, ажилтан, эцэг, эхчүүд оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top