x

Цэрэг татлагатай холбоотой таны мэдвэл зохих АРВАН ЗҮЙЛ

Нийслэлд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ. Цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ны хооронд явагдана.

"Дэлхий нийтийг хамарсан цар тахал, коронавирусийн халдварын улмаас 2021 оны Нэгдүгээр ээлж буюу хаврын цэрэг татлага явагдаагүй. Дэлхий нийт, улс орны хэмжээнд халдвар тархсан ийм нөхцөлд цэрэг татлагыг зохион байгуулахын тулд нэлээд нарийн зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмийг барьж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд бүртгэнэ" хэмээн Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлж байв.

Ингээд цэргийн зарлан дуудах хуудас авсан болон ирэх жилүүдэд цэргийн алба хаах залуусдаа зориулж дараах мэдээллийг хүргэж байна.

  • Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар цэргийн алба хаах үүрэг хүлээсэн байдаг. 

  • Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын товчооны байранд цэргийн зарлан дуудах авсан иргэд биечлэн очно.

  • Залуус цэрэг татлагын байранд эрүүл мэндийн үзлэгт орно. 

  • Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудад оюутныг чөлөөлөх заалт байхгүй тул оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэгт татагдана.  

  • “Оюутан цэрэг” хөтөлбөр цар тахлын улмаас хойшлогдсон байгаа бөгөөд цаашид үргэлжлэх эсэхийг Засгийн газар шийднэ. 

  • Гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэд цэрэг татлагын байранд урьдчилан очиж уулзах ёстой. 

  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаас ямар нэг байдлаар оргон зайлбал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг.

  • Цэргийн албаны тухай хуулийн зарим заалтуудын хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаанаар цэрэг таталгаас чөлөөлдөг байна. Хэрвээ коронавирус туссан тань батлагдсан тохиолдолд цэргийн албаны татлагаар оруулахгүй. Заавал аль нэг шинжилгээний цэгт өгсөн хариугаар баталгаажих болно.

  • Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Их, дээд сургууль төгссөн хүмүүс цэргийн албыг өөрийн хүсэлтээр хаадаг болжээ. Учир нь тус хуулиар Төрийн албанд ажиллахын тулд цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг.

  • Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 20,000 гаруй зарлан дуудах хуудас тараагджээ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байршил:

  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/

  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 27 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 28 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 33 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 0 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 20 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top