x

Ж.Батбилэг: Халдвар аваад, нас барсан багшийн мэдээлэл ирээгүй

Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй

НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гаригт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг билээ.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 хувь цахимд шилжээд байна. Нийт 53 багш, 37 ажилтан, 153 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн судалгаа гарсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журам хэрэгжиж байна.

Энэхүү түр журмын 2.11 дэх заалтад биеийн тамирын хичээлийг хэрхэн зохион байгуулах тухай тусгасан байдаг. Биеийн тамирын хичээл дулааны улиралд сургуулийн гадна талбайд, тухайн өдрийн хичээлийн сүүлийн цагт байхаар зохицуулж, суралцагчдыг хэт ядрах, ачаалал авах, хөлрөх зэргээс сэргийлж, хурд, хүч шаардахгүй, тэдний эрүүл мэндийг дэмжсэн хөнгөн дасгал, хөдөлгөөнийг хүн хоорондын зай барин хийх байдлаар зохион байгуулна гэж тусгасан байгаа. Харин одоо гадаа хүйтэрч байгаа учир биеийн тамирын хичээл цахим хэлбэрээр орж байна. Сургуулиудын спорт заал нээгдээгүй.

Халдвар авсан багш нарт болон анги удирдсан багш нарын сурагчдаас халдвар илэрсэн тохиолдолд үр дүнгийн урамшуулал олгохгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааны үр дүнг үндэслэн багш нарын үр дүнгийн урамшууллыг олгох ёстой. Халдвар авсан эсэхээс хамаарч үр дүнгийн урамшууллыг олгохгүй байх зохицуулалт одоогоор байхгүй.

2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар тушаал, шийдвэр албажаагүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын өгсөн мэдээллээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эрмэлзэлтэй байгаа. Мөн халдвар аваад, нас барсан багшийн мэдээлэл ирээгүй" гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top