x

Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах систем одоогоор ажиллахгүй байгаа

Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаар НЭМГ-ын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаагаас тодрууллаа.

-Иргэдийн шинжилгээний хариуг ямар системээр хүргэж байна вэ?

-Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм.

Эдгээр систем шинжилгээний мэдээллийг тухайн цаг үед өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээний бүртгэлийн систем болох www.eruul.gov.mn-ийг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн ашиглаж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд энэ систем чухал нөлөө үзүүлсэн. Нэг хоногт хийж байгаа маш олон шинжилгээний хамрагдалтын мэдээлэл цаг, минут, секундээр тоологддог. Хамрагдалт хаана их, хаана бага байгааг шууд хянах боломжтой юм.

Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан тандалт, судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй хийх болсон. Энэ ажиллагааг цахим системгүйгээр хийх нь төвөгтэй байсан учраас бид 2020 оны гуравдугаар сараас гэрэгэ системийн хамт олонтой хамтран тандалтын системийг хийж эхэлсэн юм. Энэхүү тандалтын систем нь өдөр тутмын батлагдсан тохиолдлын мэдээллийг өрхийн эмч, хяналтын эмчид шууд өгч байгаагаараа онцлогтой. Мэдээллийг шууд авснаараа хяналт, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн хавьтлын хүрээний судалгааг явуулах, хавьтлыг шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

-Шинжилгээний хариу авах системд заримдаа доголдол үүсдэг. Цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

-Бид дархлаажуулалтын систем, эмнэлэг хоорондын бүртгэлийн систем, шинжилгээний цаг авах системүүдийг бий болгосон. Шинжилгээ авах ажил нөөцтэй холбоотой учир шинжилгээний цаг авах систем одоогоор ажиллахгүй байгаа. Гэсэн хэдий ч бид халдварын хяналтыг хийх, шинжилгээнд дараалал үүсгэхгүйн тулд цаг захиалгын системийг эргэн сэргээж, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top