x

"Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120, сард 3000 орчим бүртгэгддэг"

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог ба ялгаа” сургалтыг өнөөдөр нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан цахимаар зохион байгууллаа.

Сургалтад 200 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавьсан юм.

Тэрээр олон улсын болон Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, конвенц болоод хэм хэмжээний талаар ерөнхий ойлголт өгч, сэдвийн дагуу нарийвчилсан мэдээлэл өгсөн юм.

Хүний эрх ба ялгаварлан гадуурхалтын хамгийн анхны ойлголт нь хүн бүгд ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг бөгөөд бусдыг өөртэйгөө адилхан байхыг шаардах нь ялгаварлан гадуурхалтын эхний шинж гэдгийг хуульч тодотгож байлаа. Хүнийг арьсны өнгө,  үндэс угсаа, нас хүйс, хэл соёл, улс төрийн буюу бусад үзэл бодол, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, бэлгийн чиг баримжаа  зэргээр ялгаварлан гадуурхахгүй байхыг Монгол Улсын Эрүүгийн хуульд зүйлчлэн зааж дээрх эрхийг хамгаалсан байдаг.

Түүнчлэн “Хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох түүнийг хэрхэн хамгаалдаг талаарх мэдээллийг өглөө. Хүний эрхийн хамгаалагч гэсэн ойлголт дэлхий нийтийн хэмжээнд 1998 оноос эхтэй. Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийг хамгаалагчийн талаарх хуультай байдгийн нэг нь Монгол Улс. Хуульд хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалах үйл ажиллагааг хуульчлан тусгасан төдийгүй хүний эрхийн зөрчил гэж юу болохыг мөн тусгасан байдаг байна. Хүний эрх хамгаалагчийг ялгаварлах нь эргээд хүний эрхийн зөрчил гэдгийг мөн тодотгож байв.

Гэр бүлийн хүчирхийлэл, гэрч, хохирогчийг хамгаалах талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Уранбат мэдээлэл өглөө.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120, сард 3000 орчим бүртгэгдэж байдаг аж. Энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нэмэгдсэн нь хууль батлагдаж, хариуцлага өндөрссөнтэй холбоотой гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нэмэгдэж, бүх шатны сургуулийн багш, ажилтнууд, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, баг хороо, сум дүүргийн холбогдох ажилтнууд, төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэргийг заавал мэдээлэх үүрэг хүлээх болжээ.

Ингэснээр далд үйлдэгдэж байгаа, даамжирч буй гэмт хэрэг эрт илрэх боломжтойг онцгойлон тодотгов. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг мэдсэн хэн бүхэн заавал мэдээлэх үүрэгтэй. Энэ төрлийн хэрэг зөрчил нууц далд байх тусмаа илүү хор нөлөөтэй гэдгийг мэргэжилтэн онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top