x

Г.Дамдинням: Дарханы зам ирэх оны 10 сард ашиглалтад орж амжихгүй

Өнөөдөр Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонслоо. Дарханы замыг 2022 оны Аравдугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хэзээ дуусах талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Дарханы зам нь монголын босоо тэнхлэгийн гол зам. Зам засварын ажил эхлээд 3 жил болсон ч 50 хувьдаа хүрээгүй явж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс АХБ болон Европын хөгжлийн сэргээн босголтын банкнаас хэдэн зуун сая долларын зээл авч хийж байгаа. Тухайн үед ЗТХ-ны дэд сайд байсан Л.Халтар өнөөдөр салбарын сайд болоод өдийг хүртэл хариуцаад явж байна. 

Одоогоор оролцогч гурван тал байна. Азийн Хөгжлийн банк, Монгол улсын Засгийн газар, гүйцэтгэгч компаниуд гээд. Эндээс ямар асуудал үүсдэг вэ гэхээр ЗТХЯ-тай харилцахад хэцүү. Дуудхаар ирдэггүй, Байнгын хороо дээр асуулт асуухаар гараад явчихдаг, бичгээр асуулт тавихаар шал өөр юм хариулдаг. 

Энэ замын ажлын 50 хувийг ямар ч тоног төхөөрөмжгүй, ажилчингүй, чадваргүй компанид өгсөн. Хоёр жил боллоо. Захиалагч болох ЗТЯ-наас хэн энэ тендерийг, ямар шийдвэрээр өгсөн юм, хохирлоо тооцсон уу, нэхэмжилсэн үү гээд асуухаар "ямар нэг хохирол тодорхой байхгүй байгаа учраас яаж шалгуулах учраа олохгүй байна" гэж хариулаад суух сайдтай байж байна. 

Баянчаньдманаас-Урьхан, Баруун хараагаас-Хонгор хүртэлх хэсгийн түр замынх нь асуудлыг одоо болтол шийдээгүй байна. Иргэд ирэх хавар энэ хоёр хэсэг дээр мөн ч их зүдэрнэ дээ. 

Маш товчхон хэлэхэд, нийт 10 багц ажлын 3 нь дуусах тийшээгээ хандаж байна. Ирэх оны 10 сард ашиглалтад орж амжихгүй байх. Тухайн тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ нийлэн Ажлын хэсэг байгууллахаар болсон. 

Сайд Л.Халтар зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. Коронавирусийн асуудалгүй газар алга. Энэ бол шалтаг биш шүү дээ. Бодит байдал ийм л байна. Салбарыг хариуцаж байгаа бол хариуцсан шиг хариуцах хэрэгтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top