x

Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нарын "зодоон" Монголыг самрах уу?!

УОК-ыг тэргүүлдэг Шадар сайд С.Амарсайхан НОК-ыг удирддаг, хотын дарга Д.Сумъяабазар нар хоорондоо "түгжилдээд" эхэлсэн бололтой.

Саяхан хотын даргын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэртээ 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр уг барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан нь хатуу боловч гашуун үнэн.

Хүүхдийн инээд, хөгжилтэй үзүүлбэрээр тасардаггүй байсан циркийн бөмбөгөр байр өнөөдөр гаднаасаа бүрэн бүтэн ч дотроо балгас болчихсоныг хэн хүнгүй харсан. Менежмэнтийн хувьчлал нэрээр хотын даргын дүү өөрийн болгосноос хойших 13 жилийн турш циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн ч гэдэг.

Тэгвэл "Аса" группийн эзэмшдэг тус барилгын талаар 2021 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ" гэжээ. Ямартаа ч ирэх сард Монголын цирк эргэн ирэх эсэхийг хүлээх л үлдээд байна. Ийнхүү хотын даргын ойрын хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тарихтай зэрэгцэн Шадар сайдын хамаарал бүхий шалгаж байна гэдгийг "Зайсан Хилл" цогцолбор УОК, Засгийн газраас гаргасан дүрэм журмыг зөрчсөн асуудал үргэлжлүүлэн шуугиан тарив.

Тухайлбал, Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт болсон "Камертон" хамтлагийн тоглолтын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай цахим орчинд хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Нийслэлийн зүгээс "Зайсан Хилл* цогцолбор уг тоглолтыг зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулаагүй болохыг мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үедээ "Зайсан Хилл" цогцолбор нь түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлахаа ч мэдэгдсэн юм. "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" компанид НМХГ-аас шалгалт хийсэн. Шалгалтаар "Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж буй тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчил илэрч байна. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна гэдгийг НМХГ-аас ч мэдэгдсэн.

Ямартаа ч Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы хамаарал бүхий этгээд болох Сайнбуянгийн Ганбат гэгч уг “Зайсан Хилл" цогцолборын захирлаар ажилладаг гэх. "Ах нь арыг нь даана" гэдэг шиг ард нь Монгол Улсын Шадар сайд байгаа болохоор дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж бодоогүй л байлтай. Төрсөн, тэлсэн ахан дүүс нь цар тахлын үед улс орныхоо эдийн засаг, хүн амын эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байхад тэдний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд ийнхүү чихнээс нь хонх уясаар байгаа нь хачирхалтай. Өвөр түрийндээ орж өссөн ахан дүүстээ хэрхэн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй байх талаар сургаж чаддаггүй УОК, НОК-ын дарга нар Монгол Улсын 3.3 сая иргэнд нөлөөлж, тэднийг удирдаж чадах эсэхэд ч эргэлзэх хүн олон байна.

Тэгвэл энэ бол зүгээр ч нэг өрнөөд байгаа асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Төдийгөөс өдий хүртэл нэгнийхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, уялдаа холбоотой ажиллаж чаддаггүй УОК, НОК-ын дарга нарын эрх мэдлийн төлөх зодоон хурцдаж, харилцан нууц хөзрүүдээсээ ил гаргаж байгаагийн эхлэл ч гэж үзэх хүмүүс байна.

Энэ зодооны хөлд жирийн иргэд, төрийн албан хаагчид хамгийн эхэнд өртөх бол цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох хэмжээнд ч хүрч, Монголыг самрах асуудал болох вий.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top