x

Вьетнам улсаас УОК-т 50 мянган ам.доллар хандивлажээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Зоан Хань Дам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газраас Ковид19-ийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 мянган ам.долларыг Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өнө эртний уламжлалт хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд коронавируст цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Бүгд Найрамдах Вьетнам Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлье.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн энэхүү сэтгэлийн хандивыг цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэглэл худалдан авахад зориулах болно” гэлээ.

Мөн тэрээр “2018 онд Монгол Улсад зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хооронд “Санамж бичгийг” байгуулж байсан. Цаашид ч хоёр орны ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэж онцоллоо.  

Өмнө нь “Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ийн 100 гаруй иргэн хамтран УОК-т 10.2 сая төгрөгийг хандивлаж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 16 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top