Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1,120,907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.
-
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг Дөрөвдүгээр сард,
-
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг Долдугаар сард,
-
Гуравдугаар улирлын буцаан олголтыг Аравдугаар сард,
-
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь Нэгдүгээр сард олгож байгаа юм.
2021 оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.