x

Халдваргүйтгэлийн чанар, үр дүнг тогтмол хянаж, зөвөлгөө өгч байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас боловсролын байгууллагын өдөр тутмын халдваргүйтгэл болон голомтын халдваргүйтгэлийн чанар, үр дүнгийн хяналтыг тогтмол хийн, зөвлөн тусалж байна.

Мөн ариутгалын бодисын чанарын шалгалт, улсын бүртгэлд бүртгэгдсэн бодис мөн эсэх, халдваргүйтгэл хийх тун, хэмжээндээ хүрч байна уу гэдгийг тестээр шалган үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/292, А/555 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулиудад ковид-19-ийн халдварын үед мөрдөх түр журам гэж бий.

Энэхүү журмын хэрэгжилт ямар байгааг НМХГ-ын газрын улсын ахлах байцаагч нар хянан ажиллаж байна. 

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Батцэнгэл “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын А/292, А/555 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулиудад ковид-19-ийн халдварын үед мөрдөх түр журмыг ханган ажиллаж байгаа. Харин зарим сургуульд анги, танхим цэвэрлэх үйлчлэгчийн тоо хүрэлцээгүй байна. Үйлчлэгч хүрэлцээгүй үед анги удирдсан багш нар халдваргүйтгэл, цэвэрлэгээгээ хийдэг. Тиймээс анги удирдсан багш болон үйлчилгээний ажилчдад халдваргүйтгэлийг хэрхэн зөв хийх талаар заавар зөвлөгөө өгөн, мэргэшүүлэн сургах хэрэгтэй байна.

Сургалтын байгууллага өөрсдөө халдваргүйтгэлээ хийж байгаа тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, халдваргүйтгэл хийж байгаа ажилчдыг хувцас хэрэгслээр хангах, улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэлийн бодисоор тасралтгүй хангахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн 23 дугаар сургуулийн хувьд 3500 гаруй сурагчтай. Тус сургууль хоёр эмчтэй бөгөөд өдөрт гурван удаа тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийдэг байна. Сурагчид хичээлдээ ирэхдээ хүн хоорондын зайгаа барьж, халуунаа үзэн, зүүж ирсэн амны хаалтаа амны хаалт устгах цэгт хийн, шинэ амны хаалт зүүн хичээлдээ ордог ажээ. Мөн хоёр цаг тутамд солих ээлжийн амны хаалт, бохир амны хаалт, цэвэр амны хаалтын уут, гар ариутгах бодис, бусад ариутгалын бодисын багцтай ирдэг байна.

Анги удирдсан багш нар, сургуулийн тандалтын албанаас хичээлийн өмнө эрүүл мэндийн мэдээллийг 2-3 минутад багтаан хүргэдэг болжээ. Түүнээс гадна анги болгонд ариутгал, халдваргүйтгэлийн багц бэлдсэн байна. Сургуулийн хэмжээнд хоёр эмч, тандалтын баг коронавирусийн халдварын мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвд тогтмол өгдөг гэдгийг  тус сургуулийн эмч Г.Дэлгэрцэцэг хэллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top