Их мастер Т.Батчимэгээр удирдуулсан Монголын хоригдлууд алтан медалийн төлөө тоглоно.
Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хоригдлуудын дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд манай улсаас 415, 419, 423, 427, 435 дугаар хорих ангиас шалгарсан есөн хоригдол эх орноо төлөөлөн оролцож байна. Тэдний дөрөв нь үндсэн тоглогч бол үлдсэн тав нь нөөц тамирчид юм.
Энэ тэмцээнд манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж байна.
Баг тамирчдыг их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг дасгалжуулжээ. “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн тэмцээнд их мастер цолтой хүнээр дасгалжуулсан баг байхгүй байгаа аж.
Манай баг А хэсэгт Гүржийн багийг 3:1, Палестиныг 3:1-ээр илүүрхэн хожиж, хэсгээс дэд байраар шалгарч, дараа нь Филиппин, Герман, ОХУ-ыг багийг ялсанаар медаль авах нь гарцаагүй болжээ.
Монголын баг өнөөдөр алтан медалийн төлөө тоглох юм байна.