x

М.Чинсанаа: Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна.

Үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд нийслэл хэрхэн оролцож, нэгдэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг зарласан. Уг хөдөлгөөний нээлтийг нийслэлийн хэмжээнд үндсэн дөрвөн байршилд зохион байгуулсан байгаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Ногоон хэрэм” төслийн талбай, Налайх дүүргийн долоодугаар хорооны “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны  Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Баянгол Агропарк гэх байршлуудад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийг хийж, мод тарьж эхэлсэн.

Тус байршлууд нь хашиж хамгаалсан, арчилгаа хамгаалалт өндөртэй, мал амьтан орж, мод сүйтгэхгүй, талбайг хариуцах эзэнтэй юм. Иймд тус дөрвөн байршлыг сонгон энэ намрын мод тарих арга хэмжээг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан зохион байгууллаа.

-Тус үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэчнээн мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн бэ. Одоогийн байдлаар хэдэн мод суулгаад байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж Ой зохион байгуулалтын тайланд тусгасан байдаг. Тэгэхээр уг 17 мянган талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зөвхөн нэг га талбайд нормативын дагуу 800-1,000 мод тарих хэрэгтэй юм. Нийслэл нэлээд тооны мод тарих шаардлагатай нь үүнээс харагдаж байгаа байх.

Одоогийн байдлаар 13,399 мод, бут, сөөгийг тарьсан гэсэн  тоон мэдээ гарсан. Ойн тухай хуулиараа иргэд хавар, намартаа мод тарих үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ дагуу иргэд, олон нийт өөрсдийн эзэмшлийн хашаа, байр сууцны гадна талбай, ажлын байрны ойр орчимд мод тарих, ногоон байгууламжийг бий болгох зэргээр уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. Иргэдийн тарьж буй модны тоон мэдээлэл албан ёсоор нэгтгэгдээгүй байгаа. 

Цаашид нийслэлийн хэмжээнд цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвас хэлбэрээр ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Шууд хүссэн газраа мод тариад байж болохгүй. Ногоон массыг бий болгохын тулд холбогдох газруудаас санал авч, судалгаа хийдэг.

-Модны суулгац, үрслэгээг хаанаас бэлтгэн нийлүүлдэг вэ?

-Улсын хэмжээнд хэд хэдэн аймаг, орон нутаг, ойн ангиудад үрслэгээний талбай, мод үржүүлгийн газрууд бий. Хавар, намрын улирлын мод тарих арга хэмжээний үеэр үрслэгээний талбай, мод үржүүлгийн компаниуд дүүрэг бүрд үзэсгэлэн гаргадаг. Тэгэхээр тус аж ахуйн нэгжүүд модны суулгацын нөөцийг бүрдүүлэх тал дээр дор бүрнээ ажиллаж байгаа. Тэрбум мод бол маш их хэмжээний тоо шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний үр суулгац, үрслэгээг тарих, бий болгох тал дээр дээрх байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Цаашид нийслэл өөрийн ойн ангийг бий болгохоор судалгаа хийж байгаа.

-Нийслэлийн төрийн захиргаа, үйлчилгээний байгууллага болоод албан хаагчдыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ямар зохион байгуулалтаар оролцуулж байна вэ?

-Нийслэлийн төрийн болоод орон нутгийн захиргааны албан хаагчид дээр дурдсан дөрвөн байршлаас сонгон мод тарих боломжтой. Тус байршлуудад модны суулгацын тодорхой хэмжээний нөөц бий. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарих модны суулгацаа авч очиж байгаа. Түүнчлэн тэндээсээ суулгацаа худалдаж аваад, тусгайлан бэлтгэсэн нүхнүүдэд модоо тарих боломжийг бүрдүүлж өгсөн.

-Мод суулгаад өнгөрөх биш, тарьж, ургуулах нь хамгийн чухал. Арчлалт, хамгаалалтыг хэрхэн хийх вэ?

-Нийслэлийн Байгаль орны газрын чиг үүрэгт нийслэлийн ногоон бүс буюу ойн сан бүхий талбайн үйл ажиллагааг хариуцахыг тусгасан байдаг. Харин суурьшлын бүсийн ногоон байгууламжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан, арчилгаа хамгаалалтыг хийдэг. Мөн иргэд тарьсан модоо өөрсдөө хариуцан арчилж, хамгаалах нь илүү үр дүнтэй.

Зүгээр мод тариад орхих биш, түрүүн хэлсэнчлэн өөрсдийн тарьсан модоо арчилж, хамгаалан, ургуулах нь нэг насны буян гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хавар, намар, зундаа нэг, нэг удаа тарьсан модоо усалчихдаг байхад л тэр мод ургаад байна. Тиймээс мод тариад орхих биш, арчилж хамгаалан, ургуулаарай хэмээн иргэддээ уриалъя.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top