x

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?

-Халдвар судлалын 40 дэх долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77.045 үзлэг хийгдсэнээс 1284 тохиолдол буюу 1.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт үзлэгийн 54.3 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд, 68.3 хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Энэ өвчлөл бол улирлын чанартай. Аравдугаар сараас дараа оныхоо дөрөв, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг онцлогтой өвчин. Халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын хурц халдварт өвчнөөс иргэдийг сэргийлэх ажил нэлээн далайцтай хийгдэж байна. Энэ нь дэлхий нийтэд “Ковид-19” вирус тархсантай холбоотой. Тиймээс иргэд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Томуу, томуу төст өвчин вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлэгддэг өвчин.

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийг хэрхэн ялгах вэ?

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн илрэх шинж тэмдэг хоорондоо төстэй. Бид “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд байгаа учир амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол хамгийн түрүүнд коронавирус байх магадлалтай гэж үзэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдвар авсан байх магадлалтай учир эрүүл мэндийн байгууллагад хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар судлалын асуумж судалгаагаар, зарим нэг клиник шинж тэмдгээр, мөн вирус судлалын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээгээр ялгааг баталж байгаа.

Амьсгалын замын халдварт өвчин халуурах, толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиах, үе мөч, бие өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрдэг. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчлөл 200 гаруй вирусээр үүсгэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин манай улсад “Ковид-19”  вирусээс гадна томуу, томуу төст өвчин зэрэг 20 гаруй төрлийн вирусийг тодорхойлж, судалдаг. Ямар төрлийн вирус болохыг тодорхойлохын тулд улсын хэмжээнд маш олон лабораторид сорьцын шинжилгээг долоо хоног бүр хийдэг. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус бүртгэгдээгүй. Сүүлийн жилүүдэд арванхоёр, нэгдүгээр сард томуугийн вирус бүртгэгдэж өвчлөл үүсгэж байгаа. “Ковид-19” вирусийн халдвар авсан байх магадлалтай хамгийн өвөрмөц шинж тэмдэг бол үнэр, амтны мэдрэхүй алдагдах явдал. Энэ шинж тэмдэг дэлхий дахинд батлагдсан.  

-Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хэдэн хувь нь хүүхэд байна вэ?

-Томуу, томуу төст өвчнөөр бүх насны иргэд өвддөг ч 90 орчим хувийг 15 хүртэлх  насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс бид хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ямар байгааг түлхүү анхааран ажилладаг байсан. Харин “Ковид-19” халдварын тархалт насны ялгаагүй, нийтлэг байна. Түүнээс гадна вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд ихээр халдвар авч байна. Мөн томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн аль аль нь архаг хууч өвчин, зүрх судас, бусад эрхтний хавдартай иргэдэд хүндрэл үүсгэдэг тал бий. Ер нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол дархлаагаа дэмжих, амин дэм баялаг, илчлэг ихтэй хоол хэрэглэх, халуун бүлээн шингэн уух, идэвхтэй хөдөлгөөн хийх, ажил, амралтаа зохицуулах юм. Түүнчлэн, орчны цэвэрлэгээ, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, сургууль, цэцэрлэг, ажлын байранд агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийх хэрэгтэй.

-Амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Вакцинжуулалтад хамрагдах нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга. Вакцины бүрэн тунд хамрагдах нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлдэг гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс зорилтот бүлгийн болон зохих насны иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж  хоёр хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулдаг.

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх. Иргэдийн дунд амны хаалт зүүх хэрэглээ сайн байгаа. Гэвч зөв зүүхгүй байна. Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй. Түүнээс олон цаг зүүвэл амны хаалт дээр өвчин үүсгэгч вирус сууж, эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг юм. Мөн гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирус зэрэг амьсгалын замын өвчлөл нь иргэдийн дунд агаар дусал болон хавьтлаар хурдан тархдаг. Тиймээс олон хүнтэй газраар аль болох явахгүй байх нь өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top