x

“Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийнзөвшөөрөлгүй барьсан 43 гаражийг буулгажээ

Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гараж, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж байна

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гаражийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж буй юм. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гаражнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “2021 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 500 орчим тоосгон гараж, төмөр чингэлгийг буулган, тохижилтын ажлыг хийж байгаа. Гаражнуудыг буулгахдаа эзэмшигчдэд нь хоёр болоод түүнээс олон удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. “Голден парк” хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооны Арктай шар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гаражийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан.

Мөн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гаражийг буулгасан. Ийнхүү авто замын зорчих хэсгийн өргөнийг зургаан метр хүртэл тэлж, хоёр метр өргөнтэй явган хүний замыг шинээр тавин, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд байрлах 57 тоосгон гараж, нэг хүнсний мухлагийг чөлөөлөн хорооны цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна. Уг барилгыг барьснаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хорооны оршин суугчдад хүрч ажиллах боломж бүрдэх юм” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top