x

ФОТО: Зөвшөөрөлгүй барьсан 17 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөв

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг  чөлөөллөө.

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашийг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Газар чөлөөлж буй хэсгийн авто зам нарийхны сацуу явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ. 

Харин тус хорооны иргэд “Эдгээр гараашийг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүс тул энэ хэсэгт осол, аваар их гардаг. Өнөөдөр энд эргүүл хийгээд зогсож байхад хажуугаар өнгөрөх хүмүүс гараашнуудыг буулгаж байгаад баярлан, зөв ажил хийж байгаа талаар яриад л зөрж байна лээ. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд баярлаж байгаагаа энэ хавийн оршин суугчдын өмнөөс хэлмээр байна. Уг байршилд жолооч нарын үзэгдэх орчинд саад учруулахааргүй ногоон байгууламж хийгээсэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг.

Уг захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, хашаа, хайс, тоосгон гараашнуудыг буулган тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top