x

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ 2021” хээрийн сургууль боллоо

Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль Ардын хувьсгалын 100, Орчин цагийн зэвсэгт хүчний 100, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100, чөлөөлөх дайны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн төвд боллоо.

“Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийн үйл явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.  Ерөнхий сайд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцааны  100 жилийн ой тохиож буй цаг үед “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байгаа нь түүхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мөн энэ жил сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулах” сэдвийн дор явуулсан нь хоёр улсын Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, болзошгүй террорист үйлдлийн эсрэг сөрөг ажиллагаанд бэлтгэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн ахиц гарсан гэв.

Хоёр улсын хамтарсан хээрийн сургуулийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг,  ОХУ-аас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иксандер Кубарович Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе Анисов П.Г, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн орлогч дарга Носулев М.Я нарын албаны хүмүүс танилцлаа.

“Сэлэнгэ 2021” хээрийн сургуульд Монгол Оросын 1600 гаруй цэргийн алба хаагч байлдааны 300 гаруй текник, хэрэгсэл, МИ-24 загварын найман нисдэг тэрэгтэй оролцлоо. Хээрийн сургуулийн зорилго нь хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулахад туршлага солилцох,  хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах үеийн удирдлага, харилцан ажиллагаа, бүх талын хангалтыг зохион байгуулах захирагч, штабын дадлагыг төгөлдөржүүлэхэд чиглэлээ.

Хээрийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга Бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн орлогч хошууч генерал Абдулхаджиев Р. М нар удирдав.

“Сэлэнгэ 2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Дархан 1, 2, 3” сургуулиас үүсэлтэй юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 24 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 33 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top