x

"Аравдугаар сарын 9-11-ны хооронд согтууруулах ундаа худалдахгүй"

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болж байгаа бөгөөд сонгуулийн санал хураалт Аравдугаар сарын 10-ны Ням гаригт явагдана.

Нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.

Хотын даргын захирамжыг бүрэн эхээр нь хүргэж байна.


         Монгол Улсын Их хурлын сонгуулийн

        тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах

       зарим арга хэмжээний тухай

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах (зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд), хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.

2.Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авахтай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

2.1.соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газар (Ж.Дамдинцэрэн), нийслэлийн Спортын хороо (Ж.Ганболд), холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад;

2.2.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

2.3.холбогдох хууль, журам, Сонгуулийн Ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), дүүрэг, хорооны Засаг дарга нарт; 

2.4.сонгуулийн хороо, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ (Д.Одбаяр)-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т;

2.5.сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (Р.Дагдан), “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК (Ч.Золбаяр), “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ (Ц.Төрхүү)-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т; 

2.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан нийслэл, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар)-т;

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 23 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top